Өчигдөр хос алтан медальтай өдөр байв.

Багануур дүүргийн бүхий л байгууллага аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын дунд зохион байгуулагдаж байгаа “Хөдөлгөөн- Эрүүл мэнд” сэдэвт биеийн тамир спортын VIII наадмын гар бөмбөгийн төрөл өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 23 багийн 450-д тамирчин оролцож авъяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Багануур ХК-ийн Б.Хатанзориг ахлагчтай эрэгтэй баг, Ж.Майннэгэн ахлагчтай эмэгтэй баг тус бүр аваргын алтан медалийн болзол хангалаа. Үйлдвэрлэлийн их ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа хослуулан хийж тэмцээндээ амжилт гаргасан баг тамирчдадаа баяр хүргэе. Тэмцээнд оролцож буй тамирчидтайгаа сэтгэл зүрхээрээ хамт байж хөгжөөн дэмжсэн уурхайчин хамт олондоо талархал илэрхийлье.

Share this story!