2024 ОНЫ ЭХНИЙ 5 САРД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЖИГД БИЕЛЛЭЭ

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн “Багануур” ХК-ийн уурхайчин хамт олон 2024 оны эхний 5 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100 болон түүнээс дээш хувиар биелүүлэн ажиллалаа. Тодруулбал, оны эхний 5 сард нийт 13.1 сая.м3 уулын цулын ажил хийж төлөвлөгөөг 105.6 хувиар, 8.2 сая.м3 хөрс хуулж төлөвлөгөөг 104.0 хувиар, 2.1 сая.тн нүүрс олборлон борлуулж төлөвлөгөөг 103.0 хувиар тус тус биелүүллээ. 6 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын гадаа байгаа Багануурын нүүрс өвлийн ачааллаар тооцоход 6-15 хоногийн нөөцтэй. 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 12.3 хувьтай байна.

Share this story!