АЖЛЫН БАЙР-ЭДИЙН ЗАСАГЧ

Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно. 

Багануур Хувьцаат Компанийн Санхүү эдийн засгийн бодлогын хэлтэст  “Эдийн засагч(хүүхэд асрах чөлөөтэй ажилтны оронд) түр ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт: Хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх, бизнесийн ашиг, орлогыг нэмэгдүүлэх

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: Эдийн засагч, Санхүү менежмент, Уул уурхайн менежмент, Инженер эдийн засагч
  2. Мэргэшил: бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжлийн ур чадвар:

  • Хэрэглээний болон санхүүгийн программ ашиглах
  • Хөрөнгийн үнэлгээний нэгдсэн бодлогын талаарх ойлголт
  • Санхүүгийн тайлан, тодруулга хийх
  • Зардлын шинжилгээ
  • Санхүүгийн шинжилгээ
  • Макро эдийн засгийн талаарх мэдлэг
  • Бизнес процессын шинжилгээ хийх мэдлэг
  • Хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, ачаалал даах
  • Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх

Бүртгэл:

2024.08.15-ны өдрөөс 2024.08.22-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар хүлээн авна.

Анкет татах

Багануур ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Share this story!