АЖЛЫН БАЙР-АВТОКРАНЧИН

Багануур Хувьцаат Компанийн ҮАМХ-д Автокранчин (50 тонн хүртэлх) ажлын байрны сонгон шалгаруулалтад мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт:

Автокранаар засварлагдах тоног төхөөрөмж, эд ангиудыг буулгах, ачих, шилжүүлэн зөөвөрлөх, краны засвар үйлчилгээ тохируулгын ажилыг хийх.

Тавигдах шаардлага:

Мэргэжил: B,C,М ангилалын жолооч, авто кранчны эрхийн үнэмлэхтэй

Туршлага: Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Мэргэжлийн сургалтад хамрагдсан харьцах эрхийн үнэмлэхтэй,
  • Ачаа өргөх, шилжүүлэх механизмыг ажиллуулах, АА-ны арга барилд бүрэн суралцсан,
  • Ачааг зөв оосорлох, өргөх механизмын даацад тохируулан ачааг зөв өргөх
  • Хариуцан ажиллаж буй тоног төхөөрөмжийн эвдрэлийн шалтгааныг тодорхойлох,
  • Засвар, техник үйлчилгээ хийх
  • Онцгой нөхцөл байдал, ил уурхайн карьерийн зам талбайд техникийг аюулгүй жолоодох

Хувь хүний ур чадвар:

  • Хурдан шуурхай,  Орон зайн баримжаатай
  • Хариуцлага хүлээх, харилцах, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээтэй байх

Бүртгэл:

2024.08.09-ний өдрөөс 2024.08.17-ны өдрийн 17:00 цаг хүртэл  Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

Багануур ХК-ийн  Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Share this story!