Багануур Хувьцаат Компанийн Санхүү эдийн засгийн бодлогын хэлтэст “Эдийн засагч” (хүүхэд асрах чөлөөтэй ажилтны оронд) түр ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.
Ажлын тодорхойлолт: Хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх, бизнесийн ашиг, орлогыг нэмэгдүүлэх
Тавигдах шаардлага:
- Мэргэжил: Эдийн засагч, Санхүү менежмент, Уул уурхайн менежмент, Инженер эдийн засагч
- Мэргэшил: бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжлийн ур чадвар:
- Хэрэглээний болон санхүүгийн программ ашиглах
- Хөрөнгийн үнэлгээний нэгдсэн бодлогын талаарх ойлголт
- Санхүүгийн тайлан, тодруулга хийх
- Зардлын шинжилгээ
- Санхүүгийн шинжилгээ
- Макро эдийн засгийн талаарх мэдлэг
- Бизнес процессын шинжилгээ хийх мэдлэг
- Хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх
Хувь хүний ур чадвар:
- Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, ачаалал даах
- Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх
Бүртгэл:
2024.08.15-ны өдрөөс 2024.08.22-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар хүлээн авна.
Анкет татах
Багануур ХК-ийн Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739