АЖЛЫН БАЙР-АВТЫН ЦАХИЛГААНЧИН

Багануур Хувьцаат Компанийн ҮАМХ-д Автын цахилгаанчин ажлын байрны сонгон шалгаруулалтад мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт:

Автомашины цахилгааны гэмтлийг компьютероор, машины кодоор уншиж тогтоох багаж ашиглан олох түүнийг засварлах, тохируулга хийх, стартер генератор зэрэг цахилгаан машинуудын механик болон цахилгааны гэмтлийг засварлах, үйлчилгээний автомашинуудын найдвартай ажиллагааг хангаж, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх.

Тавигдах шаардлага:

Мэргэжил: Автын цахилгаанчин мэргэжлийн эрхийн үнэмлэхтэй

Туршлага: Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Автын цахилгаан, цахилгаан хэрэглээний онолын мэдлэгтэй
  • Автын цахилгаан болон ТТ-ийн ажиллах зарчим, бүтэц, схемийн мэдлэгтэй
  • Автын цахилгааны эд ангиудыг солих, угсрах
  • Гэмтэл тодорхойлох, оношлох, засвар үйлчилгээ хийх
  • Эд ангиудын цахилгаан хэлхээний гэмтлийг тодорхойлох
  • Бүх төрлийн удирдлагын блок, платуудыг задалж, холбооны инженерүүдийн хамт гэмтэл тогтоох, засварлах

Хувь хүний ур чадвар:

  • Хурдан шуурхай,  орон зайн баримжаатай
  • Хариуцлага хүлээх, харилцах, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээтэй байх

Бүртгэл:

2024.08.09-ний өдрөөс 2024.08.17-ны өдрийн 17:00 цаг хүртэл  Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

Багануур ХК-ийн  Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Share this story!