АЖЛЫН БАЙР-ТӨМӨР ЗАМД КРАНЧИН- ЗАМЧИН

Багануур Хувьцаат Компанийн Нүүрс бутлан ачих хэсгийн төмөр замд Кранчин- Замчин (КЖДЭ –кранист ) ажлын байрны сонгон шалгаруулалтад мэргэжилтэй ажил горилогчийг  урьж байна.

Ажлын тодорхойлолт:

Төмөр замын дэр мод солих, зам өргөлт хийх, замын цариг хэмжих, хадалт хийх, зам төмрийн боолт чангалах, зам төмөр солих, подрейлс гаргах, чигжээс хийх ажиллагаанд кранаар өргөх, буулгах ажил хийнэ.

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: Төмөр замын машин механизмын техникч, замчин, кранчин
  2. Мэргэшил: мэргэжлийн үнэмлэхтэй
  3. Туршлага: Мэргэжлээрээ 2- с дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Мэргэжлийн сургалтанд хамрагдаж харьцах эрхийн үнэмлэхтэй,
    • Ачаа өргөх, шилжүүлэх механизмыг ажиллуулах, АА-ны арга барилд бүрэн суралцсан,
    • Ачааг зөв оосорлох, өргөх механизмын даацад тохируулан ачааг зөв өргөх
    • Хариуцан ажиллаж буй тоног төхөөрөмжийн эвдрэлийн шалтгааныг тодорхойлох,
    • Засвар, техник үйлчилгээ хийх

Хувь хүний ур чадвар

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, хариуцлагатай, орон зайн баримжаа, нягт, хянуур

Бүртгэл:

2024 оны 06 дугаар сарын 10-аас 06 дугаар сарын 17-ны өдрүүдэд hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

Share this story!