Багануурын уурхай нь төвийн бүсийн эрчим хүчний станцууд болох “ДЦС-4” ТӨХК-ийн 50%, “ДЦС-3” ТӨХК, ДЦС-2 ТӨХК-ийг 100%, “Дархан”, “Эрдэнэт” ДЦС-ийг 10-30%, Багануур, Төв аймаг, Сэлэнгэ, Хөтөл тосгоны дулааны станцууд болон уурын зуухнуудыг 100% эрчим хүчний нүүрсээр ханган ажиллаж байна. Багануурын уурхайн нүүрс олборлолтын жилийн хүчин чадал 4.0 сая.тн боловч өнөөдрийн байдлаар дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамаарч жилд 4.9 сая.тн нүүрс олборлож төслийн хүчин чадлыг 22.5%-иар нэмэгдүүлэн Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 47 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 52 хувийг дангаараа хангаж байна. Нүүрсний орд нь зүүн хойноос баруун урагш чиглэсэн суналтын дагуу уртаараа 12 км, өргөнөөрөө 4-5 км талбай эзэлж мульд маягаар тогтсон үндсэн 3 давхаргаас бүрдэнэ. Багануурын нүүрс нь эрчим хүчний зориулалттай Б2 маркийн нүүрсэнд хамаарна. Нүүрсний үнслэг нь 12-17%, чийглэг нь 28-33%, хүхрийн агуулга нь 0.4%, дулаан гаргах илчлэг нь 3200-3600 ккал/кг. 1978 онд баталсан тооцоогоор нүүрсний нөөц 599.0 сая.тн 1988 онд нарийвчилсан хайгуул хийж ордын баялаг нөөцийг 708.2 сая.тн болгосон. 2014-2015 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Багануурын нүүрсний ордын гүйцээх хайгуулын ажил хийгдэж балансын нөөцийг 280.0 сая.тн-оор нэмэгдүүлж Олон улсын JORC стандартаар үнэлэгдсэн нийт 812.0 сая.тн баталгаат нүүрсний нөөцтэй болсон.

д/дҮЗҮҮЛЭЛТЖилийн төлөвлөгөө
1НҮҮРС ОЛБОРЛОЛТ (мян.тн)                            4,831.0
2НҮҮРС БОРЛУУЛАЛТ (мян.тн)                            4,831.0
3НИЙТ ХӨРС ХУУЛАЛТ (мян.м3)                          21,400.0
4ШИДЭЛТ (мян.м3)                            1,250.0
5ИНЖЕНЕРИЙН АЖИЛ (мян.м3)                               740.0
6НИЙТ АЖИЛ (мян.м3)                          30,822.3
7Кхд (м3/тн)                                 4.43
8УС ШҮҮРҮҮЛЭЛТ (мян.м3)                            5,700.0
9ӨРӨМДЛӨГ (мян.метр)                               334.8
10НҮҮРСНИЙ ЧАНАР (Ккал/кг)                            3,411.7