НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
- Posted on
- Tsagaan
- Ажлын байр:
- Гагнуурчин
- Ажлын тодорхойлолт:
- Уул уурхайн тоног төхөөрөмжүүдийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар, захиалгаар хийгдэж байгаа төрөл бүрийн эд ангиуд, техник үйлчилгээний ажилд шаардлагатай хийн болон цахилгаан гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх, ХАБЭА-г хангаж аюул осолгүй ажиллах.
- Тавигдах шаардлага:
- Мэргэжил: Хийн болон цахилгаан гагнуурын мэргэжлийн үнэмлэхтэй
- Туршлага:
- Цахилгаан болон хийн гагнуур хийж байсан туршлагатай
- Мэргэжлийн ур чадвар:
- Гагнуурын ажлын зураг уншиж чаддаг байх
- Гагнах металлын бүтэц, түүнд тохирох электродын зориулалт, гагнуурын технологийг мэддэг байх,
- Цахилгаан болон хийн гагнуурын аппаратын ажиллах зарчим, засвар үйлчилгээ ашиглалтын мэдлэгтэй
- Техникийн бүтэц, ажиллах зарчим, үзлэг, засвар үйлчилгээ хийх чадвартай байх.
- Хувь хүний ур чадвар
- Эерэг хандлагатай, харилцааны соёлтой.
- Ажлын ачаалал даах чадвартай байх.
- Багаар ажиллах чадвартай
- Онцгой нөхцөл байдал, ил уурхайн карьерын зам талбайд ажиллаж чаддаг байх
Бүртгэл:
2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг PDF хэлбэрээр hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.
Багануур ХК-ийн Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс
Утас:70213739