Огноо: 2026.09.01
Хэнд: Монголд энэ чиглэлээр мэргэшсэн, тусгай зөвшөөрөл бүхий компаниуд
Гарчиг: Ургамал, амьтны судалгааг хийж гүйцэтгэх үнийн санал авах тухай
Манай компани уурхайн эдэлбэр талбай болон уурхай орчмын талбайн ургамалжилт, амьтны зүйлийн бүрдэл, тархалт, элбэгшил, амьдрах орчны төлөв байдлыг тогтоох судалгааны ажил хийлгэхээр төлөвлөж байна.
Үүнтэй холбогдуулан танай байгууллагыг доорх ажлын үзүүлэлтийн дагуу үнийн санал ирүүлэхийг урьж байна.
1. Ажлын цар хүрээ: Чиглэл:
– Багануурын уурхайн ашиглалтын талбай дахь зэрлэг амьтадын тооллого, мониторинг судалгааны ажлыг гүйцэтгэх,
– Ургамалжилтын төлөв байдлын мониторинг судалгааны ажлыг гүйцэтгэх
Хамрах хүрээ: Багануур ХК-ийн эдэлбэр талбай болон уурхай орчмын нөлөөллийн талбай, нөхөн сэргээсэн талбай, эвдрэлд өртөөгүй талбай
Хийгдэж алууд: Уурхайн ашиглалтын талбай болон түүний ойр орчим дахь ан амьтадыг тодорхойлох, зүйлийн бүрдэл, тоо толгой, байршил тархалтыг судлах, Уурхайн ашиглалтын талбай дахь ан амьтадыг тодорхойлох, тоо толгойг гаргах, Ан амьтадын байршил, тархалтыг судалж, тархацын зураглал хийх
Уурхайн эдэлбэр талбай дахь тарваганы ажиглалт судалгааг хийх, Тухайн бүс нутгийн нүүдлийн болон шувуудын зүйлийг бүртгэх;
Ус намгархаг газар, түүний орчинд амьдрах олон зүйлийн шувуудын хавар, намрын ажиглалтыг хийх;
Уурхайн ашиглалтын талбайд өндөглөн үржиж буй махчин болон бусад шувуудыг илрүүлэх зэрэг болно.
Нөхөн сэргээсэн талбай болон уурхайн эдэлбэр газар, түүний ойр орчим дахь ургамалжилтын төлөв байдлыг судлах, Уурхайн орчмын хөндөгдөөгүй талбайн геоботаникийн бичиглэл хийж ургамлын бүлгэмдэл, зүйлийн бүрдэл, ургамлын арви, тусгаг бүрхэц, ургацыг тооцох
Нөхөн сэргээсэн талбайн ургамлын геоботаникийн бичиглэл хийж ургамлын бүлгэмдэл, зүйлийн бүрдэл, ургамлын арви, тусгаг бүрхэц, ургацыг тооцох
Зөвлөмж боловсруулах: Судалгааны үр дүнд үндэслэн биологийн олон янз байдлыг хамгаалах, амьдрах орчныг хадгалах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах болон цаашдын мониторингийн арга хэмжээний богино, дунд, урт хугацааны зөвлөмж боловсруулна.
2. Үнийн саналд дараах мэдээллийг багтаахыг хүсье:
Компанийн танилцуулга
Мэргэжлийн байгууллагын гэрчилгээ
Мэргэжилтэн, судлаачдын товч намтар, ажлын үзүүлэлт
Үнийн санал
Ажил гүйцэтгэх аргачлал, хуваарь
3. Хугацаа: Үнийн саналыг 2026 оны 09 сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл [bjsc@baganuurmine.mn] хаягаар эсвэл албан бичгээр ирүүлнэ үү.