Багануур ХК-ийн ажилтан та дотоод өмчийн бүх хэлбэрийн их дээд сургуульд /цахим, гараг, эчнээ ангид/ суралцдаг бол:

Их дээд сургуулийн бакалавр, магистрын тэтгэлэгт хамрагдах ажилтны шалгуур үзүүлэлтүүд

  • Багануур ХК-д 3-аас дээш жил ажилласан байх
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх
  • Бакалавр, Магистрын ангид дараах мэргэжлээр суралцагч байх Үүнд:
    • Маркшейдер
    • Уул уурхайн ашиглалтын технологич инженер
    • Геотехникийн инженер
    • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
    • Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
    • Уул уурхайн ашиглалтын технологич инженер
    • Байгаль орчны инженер
    • Электроникийн инженер
    • Төмөр замын инженер
  • Цаашид компанид 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах
  • Тэтгэлэгт нэг гэр бүлээс зөвхөн нэг хүн хамрагдана
  • Тэтгэлэгийн хэмжэ: 4 сая төгрөг

Дээрх шаардлагыг хангасан бол доорх линкээр орж бүртгэлээ хийж, холбогдох материалыг хавсралтаар ирүүлнэ үү.