Багануур дүүргийн харьяалалтай оюутан Та Улсын болон хувийн өмчийн их дээд сургуульд /өдрийн ангид/ суралцдаг бол:

Их дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдах оюутны шалгуур үзүүлэлтүүд

  • Таны эцэг эх Багануур дүүргийн харьяат иргэн байх
  • Та дотоодын өмчийн бүх хэлбэрийн их дээд сургуулийн бакалаврын ангийн 3-р курсээс дээш ангид дараах мэргэжлээр суралцдаг байх:
    • Маркшейдер
    • Уул уурхайн ашиглалтын технологич инженер
    • Геотехникийн инженер
    • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
    • Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
  • Та сүүлийн 3 улирал 3,0 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх
  • Та анх удаагаа их дээд сургуульд суралцаж буй суралцагч байх
  • Тэтгэлэгт нэг гэр бүлээс зөвхөн нэг хүүхдийг хамруулна
  • Тэтгэлэгийн хэмжээ: 4,0 сая төгрөг хүртэл байна.

Дээрх шаардлагыг хангасан бол дараах линкээр орж бүртгэлээ хийж, холбогдох материалыг хавсралтаар ирүүлнэ үү.