16

Oct

БАГАНУУР ХК ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ҮЗҮҮЛЭЛТ БҮРЭЭР БИЕЛҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

2023 оны эхний 3 улирлын байдлаар 21.4 сая.м3 уулын цулын ажил хийж, 13.2 сая.м3 хөрс хуулж, нийт уулын цулын төлөвлөгөөг 104 хувиар, 3.3 сая тонн нүүрс олборлон борлуулж төлөвлөгөөг 101 хувиар тус тус биелүүлэн ажиллаж байна. 10-р сарын 16-ны өдрийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын гадаа байгаа Багануурын нүүрс 18-26 хоногийн нөөцтэй.

13

Oct

“УР ЧАДВАР БАГАНУУР 2023” УЛСЫН УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Багануур ХК 2023 онд тохиож буй 45 жилийнхээ ойг тохиолдуулан сар бүр нийгэмд чиглэсэн томоохон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын зөвшөөрөлтэйгээр Налайх дүүрэг дэх политехникийн коллеж, Трансвест Монголиа ХХК-тай хамтран Мэргэжлийн сургууль болон Политехник коллежийн суралцагчдын дунд зохион зохион байгуулж буй “УР ЧАДВАР БАГАНУУР 2023”

13

Oct

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ОПЕРАТОРЫН УРАЛДААНЫГ НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧ ТЭРГҮҮЛЛЭЭ.

Хүнд машин механизмын оператор мэргэжлийн суралцагчдыг бэлтгэдэг мэргэжлийн сургуулиудын суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сорих, харилцан туршлага солилцох, техник дээр ажиллах чадварыг сайжруулах, ажил олгогч байгууллагууд, мэргэжлийн сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой уг уралдаан Багануур ХК-ийн технологийн автомашины ашиглалтын хэсгийн талбайд болсон. Уралдааны шүүгчээр Хүнд машин механизмын мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Платинум Ланд ХХК-ийн техник хариуцсан ерөнхий

13

Oct

МЕТАЛЛ БОЛОВСРУУЛАХ СУУРЬ МАШИНЫ ОПЕРАТОР МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН БАГАНУУР ХК-ИЙН ЗАСВАРЫН ХЭСЭГТ БОЛЛОО.

Металл боловсруулах суурь машины оператор буюу токарьчин мэргэжлийн уралдаанд Дархан-Уул, Өмнөговь, Орхон, Бор-Өндөр, Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллеж, Налайх зэрэг аймаг хотуудын 7 сургуулиас шалгаран ирсэн 15 суралцагч ур чадвараа сорин өрсөлдлөө. Уралдааны шүүгчээр Металл боловсруулалт инженерчлэлийн холбооны тэргүүн Д.Тулга, Багануур ХК-ийн ахмад уурхайчин, токарьчин Г.Сэлэнгэ, “Багануур” ХК-н Токарьчин-Фрейзерчин Ц.Алтанхуяг нар ажиллалаа. Оролцогчид сугалаагаар

13

Oct

ҮЙЛДВЭР УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧ БАТ-ЭРДЭНИЙН ЗАГАРХОРЛОО ТОГООЧ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА.

Багануур ХК, Налайх дүүрэг дэх Политехникийн коллеж, Трансвест Монголиа ХХК-тай хамтран зохион байгуулсан ур чадварын уралдааны 3 дахь төрөл тогооч мэргэжлээр суралцагчдын дунд болсон юм. Ирээдүйн мэргэжлийн тогооч нарыг бэлтгэн төгсөгдөг мэргэжлийн сургуулиудын дунд ур чадварын уралдаан зохион байгуулснаар суралцагчид орчин үеийн хоол, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний арга технологиос харилцан суралцаж, хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлийн боловсон

11

Oct

MIND MINING BAGANUUR 2023 ШИЛДЭГ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монгол улсын Эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн 45 жилийн ой энэ онд тохиож буй. Байгуулагдаад 45 оныг түүчээлэх хугацаандаа Багануурын уурхайчдад ололт амжилт, арвин их туршлага, шинэ санаа, санаачлага, ажлын их дэвшил олон байсан. Гэсэн хэдий ч Дэлхий дахинд төдийгүй Монгол улсад уул уурхай хурдацтай хөгжихийн хирээр Багануур ХК-ийн уурхайчин хамт олон улам ихийг

05

Oct

“Ур чадвар -Багануур 2023 ” улсын уралдаанд оролцохыг урьж байна.

"Багануур" ХК-иийн 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд МСҮТ, политехникийн коллежийн суралцагчдын дунд "Ур чадвар -2023 " улсын уралдаан 2023 оны 10-р сарын 12-ний өдөр зохион байгуулагдах тул та бүхнийг урьж байна

02

Oct

Оюутны тэтгэлэгийн батламж гардууллаа.

Ахмадын баярын арга хэмжээн дээр үе үеийн уурхайчдын залгамж халаа болсон уурхайчид болон ирээдүйн уурхайн эзэд болох оюутан залуусдаа сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэн, батламжийг гардуулж баярт мөчийг ахмад уурхайчидтайгаа хуваалцсан юм. 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтад тэнцсэн: • “Багануур” ХК-д Технологийн автомашины ашиглалтын хэсгийн Бульдозерчин Чойбалсангийн Чулуунбат нь 2022 онд Шинжлэх