Digging Dreams, Building Futures

Have anything to ask ?

0761-8523-398

“УР ЧАДВАР БАГАНУУР 2023” УЛСЫН УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Багануур ХК 2023 онд тохиож буй 45 жилийнхээ ойг тохиолдуулан сар бүр нийгэмд чиглэсэн томоохон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын зөвшөөрөлтэйгээр Налайх дүүрэг дэх политехникийн коллеж, Трансвест Монголиа ХХК-тай хамтран Мэргэжлийн сургууль болон Политехник коллежийн суралцагчдын дунд зохион зохион байгуулж буй “УР ЧАДВАР БАГАНУУР 2023” […]

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ОПЕРАТОРЫН УРАЛДААНЫГ НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧ ТЭРГҮҮЛЛЭЭ.

Хүнд машин механизмын оператор мэргэжлийн суралцагчдыг бэлтгэдэг мэргэжлийн сургуулиудын суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сорих, харилцан туршлага солилцох, техник дээр ажиллах чадварыг сайжруулах, ажил олгогч байгууллагууд, мэргэжлийн сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой уг уралдаан Багануур ХК-ийн технологийн автомашины ашиглалтын хэсгийн талбайд болсон. Уралдааны шүүгчээр Хүнд машин механизмын мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Платинум Ланд ХХК-ийн техник хариуцсан ерөнхий […]

МЕТАЛЛ БОЛОВСРУУЛАХ СУУРЬ МАШИНЫ ОПЕРАТОР МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН БАГАНУУР ХК-ИЙН ЗАСВАРЫН ХЭСЭГТ БОЛЛОО.

Металл боловсруулах суурь машины оператор буюу токарьчин мэргэжлийн уралдаанд Дархан-Уул, Өмнөговь, Орхон, Бор-Өндөр, Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллеж, Налайх зэрэг аймаг хотуудын 7 сургуулиас шалгаран ирсэн 15 суралцагч ур чадвараа сорин өрсөлдлөө. Уралдааны шүүгчээр Металл боловсруулалт инженерчлэлийн холбооны тэргүүн Д.Тулга, Багануур ХК-ийн ахмад уурхайчин, токарьчин Г.Сэлэнгэ, “Багануур” ХК-н Токарьчин-Фрейзерчин Ц.Алтанхуяг нар ажиллалаа. Оролцогчид сугалаагаар […]

ҮЙЛДВЭР УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧ БАТ-ЭРДЭНИЙН ЗАГАРХОРЛОО ТОГООЧ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА.

Багануур ХК, Налайх дүүрэг дэх Политехникийн коллеж, Трансвест Монголиа ХХК-тай хамтран зохион байгуулсан ур чадварын уралдааны 3 дахь төрөл тогооч мэргэжлээр суралцагчдын дунд болсон юм. Ирээдүйн мэргэжлийн тогооч нарыг бэлтгэн төгсөгдөг мэргэжлийн сургуулиудын дунд ур чадварын уралдаан зохион байгуулснаар суралцагчид орчин үеийн хоол, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний арга технологиос харилцан суралцаж, хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлийн боловсон […]

MIND MINING BAGANUUR 2023 ШИЛДЭГ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монгол улсын Эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн 45 жилийн ой энэ онд тохиож буй. Байгуулагдаад 45 оныг түүчээлэх хугацаандаа Багануурын уурхайчдад ололт амжилт, арвин их туршлага, шинэ санаа, санаачлага, ажлын их дэвшил олон байсан. Гэсэн хэдий ч Дэлхий дахинд төдийгүй Монгол улсад уул уурхай хурдацтай хөгжихийн хирээр Багануур ХК-ийн уурхайчин хамт олон улам ихийг […]

“Ур чадвар -Багануур 2023 ” улсын уралдаанд оролцохыг урьж байна.

“Багануур” ХК-иийн 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд МСҮТ, политехникийн коллежийн суралцагчдын дунд “Ур чадвар -2023 ” улсын уралдаан 2023 оны 10-р сарын 12-ний өдөр зохион байгуулагдах тул та бүхнийг урьж байна

Оюутны тэтгэлэгийн батламж гардууллаа.

Ахмадын баярын арга хэмжээн дээр үе үеийн уурхайчдын залгамж халаа болсон уурхайчид болон ирээдүйн уурхайн эзэд болох оюутан залуусдаа сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэн, батламжийг гардуулж баярт мөчийг ахмад уурхайчидтайгаа хуваалцсан юм. 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтад тэнцсэн: • “Багануур” ХК-д Технологийн автомашины ашиглалтын хэсгийн Бульдозерчин Чойбалсангийн Чулуунбат нь 2022 онд Шинжлэх […]

Ахмад уурхайчиддаа хүндэтгэл үзүүлэх“Дурсамж, Сургамж, Санамж” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Багануур” ХК-ийн 45 жилийн ой, “Олон Улсын Ахмадын өдөр”-ийн баярыг тохиолдуулан “Дурсамж, Сургамж, Санамж” нэртэй уулзалт, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Хөдөлмөрийн баатарууд, Гавъяат уурхайчид болон үе үеийн удирдлагууд, нийт 380 гаруй ахмад уурхайчид хүрэлцэн ирсэн. Баярын арга хэмжээг “Багануур” ХК-ийн Ахмадын зөвлөлийн дарга Ринчиндоржийн Сугиржав нээж, Багануурын Уурхайн даргаар ажиллаж байсан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, […]

“АМЖИЛТ БОЛ СОНГОЛТ” МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨРТ БАГАНУУР ХК-ИЙН 4 АЖИЛТАН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Уул уурхайн салбарын залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой “Амжилт бол сонголт” манлайллын хөтөлбөр 2023.07.18-наас 2023.09.10-ны хооронд 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” ХХК, Удирдлагын академи хамтран зохион байгуулсан “Амжилт бол сонголт” манлайллын хөтөлбөрт Эрдэнэс Монгол нэгдлийн 13 байгууллагын 50 залуу мэргэжилтэн хамрагдаж Багануур Хувьцаат Компанийн 4 ажилтан оролцож […]

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ УРЬЖ БАЙНА

“Багануур” ХК-ийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, чадварлаг хүний нөөцийг татах, шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2023-2024 оны сургалтын тэтгэлэг зарлаж байна. Бүртгэлийг 2023-09-12-ны өдрөөс 2023-09-20-ны өдөр хүртэл www.baganuurmine.mn вэб хуудсаар болон “Багануур Хувьцаат Компани” page хуудсанд байршуулах линкээр хүлээн авна.