06

Sep

БАГАНУУР ХК ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 45001:2018 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГ ДАХИН АВАХ ШААРДЛАГЫГ ХАНГАЛАА

Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартын хэрэгжилтийн хүрээнд Мон Сертф ХХК-ийн аудитын баг 2024 оны 9-р сарын 04-өөс 06-ны өдрүүдэд Багануур ХК-д ажиллалаа. Багануур ХК нь 2021 онд Франц улсын олон улсын аудитын “Афнор” группээс Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдаж гэрчилгээг авсан. Түүнээс хойш

26

Apr

“ЗӨВЛӨН ТУСАЛЪЯ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

"Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" сарын аяны хүрээнд Багануур ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс /ХАБЭАХ/ өнөөдөр “Зөвлөн тусалъя” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Тус хэлтэст ХАБ хариуцсан инженерүүдээс гадна үйлдвэрийн эмнэлэг, галын тасаг, байгаль орчны нэгж харъяалагддаг бөгөөд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Тухайлбал: ХАБ-н инженерүүд аюулгүй ажиллагааны

09

Apr

БАГАНУУР ХК-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАГДЛАА

“Багануур” ХК-ийн 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны менежментийн тогтолцоог үйлдвэрлэлийн бүх шатанд үр дүнтэй хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахыг эрмэлзсэн бодлогын баримт бичиг батлагдлаа. Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд аюулгүй байдлыг эрхэмлэж, зөв хандлага үйлдлээр аюул, осолгүй үйлдвэрлэл

02

Nov

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ ГАЛ УНТРААХ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ.

Өнөөдөр /2023.11.02/ компанийн Гамшгаас хамгаалах штаб, Багануур дүүргийн Гал унтраах, аврах 64-р ангитай хамтран гал эсэргүүцэх дасгал, сургууль зохион байгууллаа. Гал эсэргүүцэх дасгалд Технологийн автомашины ашиглалтын хэсэг, технологийн автомашины засварын хэсэг, захиргааны нийт 200 орчим ажилтан хамрагдлаа. Дасгал сургууль нь технологийн автомашин, тоног төхөөрөмжид гал гарсан үед ажилтнууд хэрхэн хаашаа мэдээлэх, гарсан галыг яаж унтраах,

04

Sep

“БАГАНУУР” ХК НЬ ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 45001:2018 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН МАГАДЛАН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

“Багануур” ХК нь өөрсдийн үнэт зүйл болсон ажилчдынхаа амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй байх бүхий л боломж нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаагийн нэг томоохон илрэл бол анх 2021 онд Франц улсын олон улсын аудитын “Афнор” группээс Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарч баталгаажилтын гэрчилгээг авч байсан явдал юм. Энэ

24

Aug

“THE FUTURE OF COAL BAGANUUR 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны өдөрлөг 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Багануур ХК-ийн 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "THE FUTURE OF COAL BAGANUUR 2023" олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны өдөрлөг 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хоёр дахь өдрийн эрдэм шинжилгээний хурал Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуй сэдвээр үргэлжиллээ. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ХК, Таван Толгой Түлш ХХК зэрэг 10-аад

14

Sep

МАГАДЛАН АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРЛАА.

Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартын хэрэгжилтийн хүрээнд Мон Сертф ХХК-ийн аудитын баг 9-р сарын 12-оос 14-ний өдрүүдэд Багануур ХК-д ажиллаж магадлан аудит хийлээ. Гурван өдөр ажилласан аудитын баг өнөөдөр хаалтын хурлаа зохион байгуулж компанийн удирдлагуудад дүгнэлтээ танилцуулав. Аудитын дүгнэлтээр том болон жижиг үл тохирол илрээгүй байна. Тиймээс Мон Сертф ХХК

06

Sep

БАГАНУУР ХК-ИЙН ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

Одоогоос яг жилийн өмнө Багануур ХК Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 Олон Улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдаж гэрчилгээгээ гардан авсан. Энэ нь уг стандартыг нэвтрүүлэх ажлын эхлэл байсан бөгөөд цаашид жил бүр стандартын хэрэгжилтээ шалгуулж, баталгаажуулж байх юм. Стандартын хэрэгжилтийн явцыг дотооддоо хянах зорилгоор гүйцэтгэлийн хэмжилт мониторинг, дотоод аудитыг тогтсон хугацаанд