Ажлын байр:

Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.

Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн ажлын байр

Ажлын тодорхойлолт:

ХАБЭА-н хууль, эрүүл ахуйн стандарт, дүрэм журмыг мөрдүүлэх, нийт ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлсэд хяналт тавих, эрүүл ахуйн хэмжилт хийх, сайжруулах арга хэмжээг авахуулах, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах

Тавигдах шаардлага:

  • Мэргэжил: Эрүүл ахуйч-Тархвар судлаач, Нийгмийн эрүүл мэнд судлаач, Нийгмийн эрүүл мэнд судлаач- Эрүүл ахуйч эсвэл түүнтэй дүйцэх мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; 
  • Мэргэшил: Хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн мэргэжил эзэмшсэн
  • Бусад:
    • Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай, аман болон бичгээр албан харилцаа үүсгэх чадвартай байх
    • Эрүүл ахуйн хэмжилтийн арга зүйн зарчимд суралцсан байх

Мэргэжлийн ур чадвар:

  • Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн менежментийн тогтолцоог уурхайн хэмжээнд бий болгон хөгжүүлэх; 
  • Удирдлага болон нийт ажилтныг хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх, сургах; 
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, судалгааг тогтмол хийж, үр дүн, өгөгдлийг боловсруулах, мэдээлэх; 

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх; 

Бүртгэл:

2023.12.05-2023.12.07-ны 17:00 цаг хүртэл  Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл  хаягаар бүртгэнэ.

Анкет татах

Багануур ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Share this story!