“BAGANUUR AWARDS-2023” ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНЭЭС ХОС ЦОМ ХҮРТЛЭЭ

Багануур дүүргийн оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүсийг тодруулах “BAGANUUR AWARDS-2023” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.12.28/ Өргөө соёлын төвд боллоо. 2023 оны дүүргийн шилдэг “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага” номинацид Багануур ХК, шилдэг “Тамирчин, дасгалжуулагч” номинацид Уурхайчин спорт цогцолборын волейбол, туялзуур сэлэмний дасгалжуулагч Б.Хатанзориг шалгарлаа. Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК нь улс орны эрчим хүчний салбарын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ 2023 онд нийгмийн хариуцлагын хүрээнд дүүрэг орон нутгийн хөгжил, хүүхэд залуус, гэр бүлд чиглэсэн олон ажил зохион байгуулсан. Тухайлбал: -Агаар орчны бохирдол, хог хаягдлыг бууруулах зорилгоор 24.5 га талбайг хамарч байсан дүүргийн төвлөрсөн хогийн цэгийг 30 мян.м3 хөрс зөөж дарж булсан. Ингэхдээ хөрс ачсан овоолгыг буцааж хэлбэршүүлэн байгалийн унаган төрхөнд нь ойртуулж, инженерийн ажлыг гүйцэтгэсэн. – “Бидний дэм малчдад” аян өрнүүлж Багануур дүүргийн мал бүхий иргэдэд 150 ширхэг, хил залгаа 7 сумын малчдад 350 ширхэг тусламжийн багцыг хүргэсэн. – “Боловсрол цогцолбор” сургуулийн 6-12-р ангийн 43 бүлгийн 1100 гаруй сурагчдад Байгаль орчин, мод тарих арга, хог хаягдлын талаар сургалт зохион байгуулсан – Дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажилтнуудын өвлийн нормын 629 ширхэг хувцасыг 124.5 сая төгрөгөөр оюулсан. – Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж 2023 онд 11637 ширхэг мод бут тарьсан. – “The future of coal baganuur 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны өдөрлөг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг Багануур дүүрэгт урьж оролцуулсан – “Ур чадвар Багануур 2023” улсын уралдааныг Багануур дүүрэгт анх удаа зохион байгуулж тогооч, хүнд машин механизмын оператор, металл боловсруулах суурь машины оператор гэсэн 3 мэргэжлээр Политехник коллежид суралцагчдыг оролцуулсан – Компанийн 45 жилийн ойн нэрэмжит модон бөмбөгийн УАШТ, “BAGANUUR CUP-2023” U15 насны клубуудын аварга шалгаруулах волейболын тэмцээн, U14 насны цомын аварга шалгаруулах шайбтай хоккейн тэмцээн, сагсан бөмбөгийн U-13, U-11 насны УАШТ зэргийг зохион байгуулж олон зуун тамирчдыг Багануур дүүрэгт урьж оролцуулсан зэрэг ажлуудаараа 2023 оны дүүргийн шилдэг “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”-р шалгарлаа.

Багануур дүүргийн 2023 оны шилдэг тамирчин, дасгалчуулагчаар шалгарсан Болдын Хатанзориг нь Багануур ХК-ийн Уурхайчин спорт цогцолборын дасгалжуулагчаар 9 дэх жилдээ ажиллаж байна. Тэрээр компанийн волейболын шигшээ багийн тамирчдыг дасгалжуулахаас гадна дүүргийн өсвөр, залуучуудыг туялзуур сэлэм, волейболын спортод татан оролцуулж, дасгалжуулан улс бүсийн чанартай тэмцээнд амжилттай оролцуулдаг өнөө цагийн шилдэг дасгалжуулагчдын нэг. Түүний волейболын дасгалжуулагчийн 2023 оны амжилтаас дурьдвал: – D зэрэглэлийн УАШ тэмцээнээс мөнгөн медаль – “Mine open” идэрчүүдийн тэмцээнээс хөвгүүдийн баг мөнгөн медаль, охидын баг 4-р байр – Хүүхдийн академийн мини волейболын тэмцээнд охид, хөвгүүдийн баг 4-р байр – Идэрчүүдийн УАШ тэмцээний нийслэлийн тэмцээнд хөвгүүдийн баг 3-р байр, охидын баг 4-р байр – Хэнтий аймагт зохион байгуулагдсан Мини волейболын нээлттэй тэмцээнд хөвгүүдийн баг хүрэл медаль, охидын баг мөнгөн медаль – Идэрчүүдийн УАШ тэмцээнд хөвгүүдийн баг 5-р байр – Уурхайчин спорт цогцолборын 15 жилийн ойн нэрэмжит U14 насны нээлттэй тэмцээнд хөвгүүдийн баг алт, охидын баг хүрэл медаль – Зуны хүүхдийн наадмын нийслэлийн бүсд хөвгүүдийн баг алтан медаль, охидын баг 4-р байр – Зуны хүүхдийн наадмын шигшээ тэмцээнд хөвгүүдийн баг 5-р байр, охидын баг 7-р байр – Нийслэлийн сурагчдын лигийн тэмцээнд хөвгүүдийн баг мөнгөн медаль – Дүүргийн аварга шалгаруулах Мини волейболын тэмцээнд охидын баг алт, хөвгүүдийн баг алтан медаль тус тус хүртсэн амжилттай. Туялзуур сэлэмний дасгалжуулагчийн хувьд түүний бэлтгэсэн шавь нар УАШТ-ээс 8 алт, 5 мөнгө, 10 хүрэл медаль, “Гран при” тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл, Өсвөрийн Залуучуудын Улсын аваргаас 6 алт, 5 мөнгө, 12 хүрэл, “Б” зэрэглэл болон бусад тэмцээн уралдаанаас 70 гаруй медаль хүртсэн байна. Туялзуур сэлэмний “Уурхайчин” клубээс Олон улсын хэмжээний мастер 1, Спортын мастер 3, Спортын дэд мастер 6 төрөн гарсан амжилт нь Б.Хатанзориг дасгалжуулагчтай салшгүй холбоотой юм. Багануур дүүргийн 2023 оны шилдэг тамирчин, дасгалчуулагчаар шалгарсан Болдын Хатанзориг дасгалжуулагчдаа баяр хүргэе.

Share this story!