Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.
Барилгын инженер
Ажлын тодорхойлолт:
Компанийн барилга байгууламжийн хяналт, өргөтгөл засвар үйлчилгээний ажлуудын төсөв гаргах, стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах
Тавигдах шаардлага:
Мэргэжил: Барилгын инженер, үйлдвэрлэлийн барилга мэргэжлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй суралцаж төгссөн байх
Туршлага: Мэргэжлээрээ 5 хүртлэх жил ажилласан
Мэргэжлийн ур чадвар:
- Төсөв, хөтөлбөр, төлөвлөгөө, баримт бичиг боловсруулах, гүйцэтгэлийг хянах
- Барилгын инженерийн онолын мэдлэгтэй, барилга байгууламжийн ашиглалтын түвшинг тогтоох, хэтийн төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулах, хянах
- Барилга байгууламжийн засварын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хянах, механикжуулах чадвартай,
- Мэргэшсэн ажлын арга барилтай байх, тооцоо судалгаа хийх
- Эвдрэл гэмтэл оношлох, тодорхойлох, дүгнэлт гаргах
- Мэдээллийн бүх төрлийн эх сурвалж ашиглан мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, тооцоо судалгаа хийх, нэгтгэн дүгнэх
- Төсөвчин бол давуу тал болно
- Мэргэжлийн болон хэрэглээний программ дээр ажиллах, зураг дизайн гаргах
Хувь хүний ур чадвар:
- Ажлын бүтээмжтэй, харилцааны соёлтой, төлөвлөлт хийх чадвартай
- Багаар ажиллах, хамт олныг удирдан зохион байгуулах ур чадвартай
- Хариуцлага хүлээх, харилцах, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээтэй байх
Бүртгэл:
2024.01.05-ны өдрөөс 2024.01.12-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.
Анкет татах
Багануур ХК-ийн Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739