ОЮУНЫ ӨМЧИЙН ГЭРЧИЛГЭЭ

“Драглайн экскаваторын шанага” патентийн эдийн засгийн  үнэлгээ хийх

2019 онд компанийн нэр дээр “Драглайн экскаваторын шанага” патент, компанийн барааны тэмдэгтийн гэрчилгээ бүртгэгдэн гарсан байдаг. “ЖИ ЭН энд Ко “ ЗБХ-тэй итгэмжлэлийн гэрээ байгуулан ажиллаж. Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 11-р сарын  04-ны өдрийн А/175 тоот тушаалаар “Драглайн экскаваторын шанага” шинэ бүтээлийг гэрчилгээ эзэмшигчээр “Багануур”ХК, зохиогчоор Х.Хашбат, Х.Ганхүү, Н.Хэрлэнболд, Г.Соронзонболд гарсан.

2020 оны 5-р сарын 5-ны өдөр компанийн ХХСХДэд Захирал, СЭЗБХ-н болон СХХ мэргэжилтэнүүд хамтран  “Драглайн экскаваторын шанага” патентыг тайлант хугацаанд гарсан зардлаар нь биет бус хөрөнгөөр бүртгэж санхүүгийн тайланд тусгах, тайлант хугацаанд гарсан зардлын дүнгээр биет бус үнэлгээний анхан шатны үнэлгээг тооцохоор шийдвэрлэсэн.

Багануур” ХК-ны барааны тэмдэгт

Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 7-р сарын  30-ны өдрийн А/124 тоот тушаалаар барааны тэмдэгт эзэмших онцгой эрхийг зөвшөөрч 2028 оны 12- сарын 21-г хүртэл гэрчилгээ олгосон.

Share this story!