ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

БНХК/20260102044 дугаартай ISO14001:2015 Байгаль орчны менежментийн

тогтолцоог нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх  ажлын даалгавар

Ажлын зорилго: “Багануур” ХК-ийн үйл ажиллагаанд “Байгаль орчны менежментийн тогтолцоо” ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг бууруулах, олон улсын жишигт нийцсэн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго оршино.

Ажил гүйцэтгэх үндэслэл: Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг системтэйгээр удирдах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах.

Ажлын байршил: Улаанбаатар хот, Багануур дүүрэг

Гэрээний төрөл: Зөвлөх үйлчилгээ авах

Захиалагч байгууллага: Багануур ХК

Гэрээний үргэлжлэх хугацаа: 3 сар

№Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
1.ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх
 Одоогийн нөхцөл байдлын үнэлгээ хийх Байгууллагын одоогийн байгаль орчны менежментийн тогтолцоонд үнэлгээ хийх; Зөрүүгийн шинжилгээ (Gap analysis) хийх;Илэрсэн зөрүү сайжруулах шаардлагыг тодорхойлохСтандартыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах Байгаль орчны аспект, нөлөөллийн үнэлгээ;Байгууллагын үндсэн болон туслах үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчны аспектуудыг тодорхойлох; Байгаль орчны нөлөөллийг үнэлэх; Чухал ач холбогдол бүхий аспектуудыг тодорхойлох; Аспект, нөлөөллийн бүртгэл боловсруулахХууль эрх зүйн шардлагаБайгаль орчинтой холбоотой Монгол услын хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг тодорхойлох Хууль эрх зүйн шаардлагын бүртгэл боловсруулахХэрэгжилтийн үнэлгээ хийх, аргачлал боловсруулахБайгаль орчны менежментийн тогтолцооны баримт бичиг боловсруулах, шинэчлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэхБайгаль орчны менежментийн бодлого боловсруулахБайгаль орчны бодлого, зорилго, зорилтын төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцагч, хугацааг тодорхойлохISO 14001:2015 стандартын шаардлагад нийцсэн журам, заавар, аргачлал, бүртгэлийн маягт боловсруулахБаримт бичгийн бүтэц, кодчилол, баталгаажуулалт, шинэчлэлт, хадгалалт, бүртгэлийн хяналтын тогтолцоог бий болгохБайгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд зөвлөн туслахБайгууллагын удирдлага, нэгж, ажилтнуудын чиг үүрэг, эрх мэдэл, хариуцлагыг тодорхойлохБайгууллагын байгаль орчны үйл ажиллагааны хяналт, удирдлагын бүтцийг тодорхойлох Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг стандартын шаардлагатай уялдуулах Байгаль орчны болзошгүй осол, урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ авах журам, төлөвлөгөө боловсруулахБайгаль орчны гүйцэтгэлийг хянах, хэмжих, үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлохМониторинг, анализ хийхэд зөвлөн туслахБайгаль орчны мониторинг, хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад зөвлөх;Мониторингийн үр дүнг холбогдох стандарт, хүлцэх агууламж, суурь үзүүлэлттэй харьцуулан дүн шинжилгээ хийхэд зөвлөн туслах;Шинжилгээний үр дүнд үндэслэн байгаль орчны өөрчлөлт, сөрөг нөлөөлөл, эрсдэлийг тодорхойлж, бууруулах арга хэмжээний санал боловсруулах;Мониторингийн үр дүнг нэгтгэн тайлагнах, байгаль орчны гүйцэтгэлийг үнэлэх аргачлал боловсруулахСургалт, чадавхиУдирдлага болон холбогдох ажилтнуудад стандартын талаарх сургалт зохион байгуулах;Байгаль орчны бодлого, зорилго, үүрэг хариуцлагыг ажилтнуудад танилцуулах, стандартын ерөнхий мэдлэг олгох сургалтыг бүх ажилчдад хийхДотоод аудит хийх аудитор бэлтгэх сургалтад 3 ажилтанг хамруулах, сертификат олгохДотоод аудит Стандартын шаардлагад нийцсэн дотоод аудит хийх журам, , төлөвлөгөө, шалгах хуудас боловсруулахДотоод аудиторуудад сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэхДотоод аудит зохион байгуулахад зөвлөн туслахАулитаар илэрсэн үл тохирлыг бүртгэх, шалтгааныг тодорхойлох, залруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хянахУдирдлагын дүн шинжилгээ хийхэд зөвлөн туслахМониторинг, анализ хийхэд зөвлөн туслах
2Байгаль орчны аудитын үр дүн нь дараах баримт бичгүүдээс бүрдэнэ. Үүнд: 
 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхЗөрүүний үнэлгээний тайлан /Gap analysis/ ISO 14001-2015 стандартын бүлэг, заалт тус бүрээр одоогийн хэрэгжилт, илэрсэн зөрүү, сайжруулах шаардлага, зөвлөмжийг тусгасан байх ISO 14001-2015 хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө Хэрэгжүүлэх үе шат, хугацаа, хариуцах нэгж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, шаардлагатай нөөцийг тодорхойлсон байх Байгаль орчны аспект, нөлөөллийн бүртгэл Уурхайн үйл ажиллагааны бүх үе шатны байгаль орчны аспект, нөлөөлөл, ач холбогдол бүхий аспектыг тодорхойлж, үнэлсэн байх Эрсдэл, боломжийн үнэлгээ Байгаль орчны эрсдэл, боломж, үүсэх нөхцөл, үр дагавар, магадлал, нөлөөллийн түвшин, хариу арга хэмжээг тусгасан байх Байгаль орчны бодлого, зорилго, зорилтын төлөвлөгөө Компанийн үйл ажиллагааны онцлог, стратеги, байгаль орчны бодлого, зорилго, зорилтын төлөвлөгөө, хууль тогтоомжийн нийцэл, тасралтгүй сайжруулалтын зарчмыг тусгасан байх. Зорилго, зорилт нь хэмжигдэхүйц, хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцах эзэн, хугацаа, хяналт-шинжилгээний үзүүлэлттэй байх Сургалтын материал, тайланДотоод аудитын тайлан Стандартын шаардлагын дагуу аудит зохион байгуулж, нотлох баримтад үндэслэн дүгнэлт, илэрсэн зөрчлийг тусгах Үл тохирол, залруулах арга хэмжээний бүртгэл Илэрсэн үл тохирол, үндсэн шалтгаан, залруулах арга хэмжээ, хариуцах эзэн, хэрэгжилтийн хугацаа, үр дүнгийн үнэлгээг тусгах

“Багануур” ХК-ийн “Байгаль орчны менежментийн тогтолцоо” ISO 14001:2015 стандартын тогтолцоог нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээний ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

Ерөнхий шаардлага:

  1. “Байгаль орчны менежментийн тогтолцоо” ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлэх чиглэлээр мэргэшсэн, тусгай зөвшөөрөлтэй байх
  2. ISO 14001:2015 стандартыг уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн байгууллагад нэвтрүүлж байсан 5-аас доошгүй жилийн туршлагатай байх
  3. Сүүлийн 5 жил тасралтгүй тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байх, гэрээнд заасны дагуу чанартай үйлчилгээг хугацаанд нь гүйцэтгэсэнийг нотлох захиалагч байгууллагын тодорхойлолт, гэрээ, гэрээ дүгнэсэн актыг хавсаргаж ирүүлэх.
  4. Тав болон түүнээс дээш байгууллагад ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байх; (төрийн байгууллага, төрийн өмчит компанид эсвэл уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанид) Сүүлийн 5 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудын жагсаалт, түүнтэй холбогдох гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тодорхойлолт;

2. Мэргэжлийн багт тавигдах шаардлага

Гүйцэтгэгч нь дараах чиглэлээр мэргэшсэн зөвлөх, шинжээчдээс бүрдсэн баг ажиллуулах шаардлагатай.

Ажил үүрэгМэргэжилОрон тооТавигдах шаардлага
Ахлах аудиторБагийн ахлагч Зөвлөх аудитор1ISO 14001:2015 стандарт нэвтрүүлсэн туршлагатай
АудиторБайгаль орчны менежментийн мэргэжилтэн1Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн, аспект ба нөлөөллийн үнэлгээ хийж байсан туршлагатай
АудиторХууль, эрхзүйн мэргэжилтэн1Байгаль орчны хууль тогтоомжийн нийцлийн үнэлгээ хийж байсан туршлагатай
АудиторДотоод аудитор1Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн, аспект ба нөлөөллийн үнэлгээ хийж байсан туршлагатай
АудиторСургалт, чадавхжуулалтын мэргэжилтэн1ISO 14001 стандартын сургалт зохион байгуулж, байгууллагын ажилтнуудыг чадавхжуулж байсан туршлагатай
  1. Зөвлөх багийн ахлагч нь магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх ба мэргэжлээрээ стандарт болон аудиторын чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан байх
  2. Бусад аудиторууд нь мэргэжлээрээ стандарт болон аудиторын чиглэлээр    5-аас доошгүй жил ажилласан байх

Сонирхогч нь дараах баримт бичгийг ирүүлнэ.

  1. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байх Ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ажлын туршлагын жагсаалт
  3. Өмнө нь ISO 14001:2015 стандарт нэвтрүүлсэн байгууллагуудын гэрээ, ажлын гүйцэтгэлийн тодорхойлолт, туршлага нотлох баримт
  4. Зөвлөх багийн гишүүдийн боловсрол, мэргэжлийн диплом, сертификат, CV
  5. ISO 14001:2015 Lead Auditor, Internal Auditor болон холбогдох сургалтын гэрчилгээ (эзэмшсэн бол)
  6. Ажил гүйцэтгэх аргачлал, үе шаттай төлөвлөгөө, ажлын хуваарь
  7. Зөвлөх үйлчилгээний үнийн санал, төсөв
  8. Үйлчилгээний чанар, үр дүнг баталгаажуулах арга хэмжээний төлөвлөгөө

Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө [bjsc@baganuurmine.mn] хаягаар эсвэл албан бичгээр ирүүлнэ үү. Лавлах утас: 99074581, 99034493

Facebook