ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2026 оны 03 сарын 31 өдөр

Хэнд: Монголд энэ чиглэлээр мэргэшсэн, тусгай зөвшөөрөл бүхий компаниуд

Гарчиг: Түлш хадгалах сав (резервуар) үйлдвэрлэх, угсрах үнийн санал авах тухай

Манай компани өөрийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны хэрэгцээнд зориулан нийт 388-400 тонн багтаамжтай түлш хадгалах агуулах шинээр барихаар төлөвлөж байна.

Үүнтэй холбогдуулан танай байгууллагыг доорх техникийн үзүүлэлтийн дагуу үнийн санал ирүүлэхийг урьж байна.

1. Ажлын цар хүрээ:

  • Хүчин чадал: 200 тонн (ойролцоогоор 240 м³) багтаамжтай түлшний сав – 2 иж бүрдэл.
  • Хийцлэл: Босоо эсвэл хэвтээ (сонголтыг зөвлөх), ган хийцтэй, зэврэлтээс хамгаалагдсан.
  • Угсралт: Савны суурь, технологийн шугам хоолой, насос станц болон дагалдах тоноглолуудын суурилуулалт.
  • Хяналтын систем: Түвшин хэмжигч, тоолуур, галын аюулгүй байдлын тоноглол.

2. Үнийн саналд дараах мэдээллийг багтаахыг хүсье:

  • Савны материалын үзүүлэлт (Төмрийн зузаан, марк).
  • Үйлдвэрлэх болон угсралтын ажлын хугацаа.
  • Тээвэрлэлт болон газар дээрх угсралтын зардал.
  • Баталгаат хугацаа болон засвар үйлчилгээний нөхцөл.
  • Тусгай зөвшөөрлийн хуулбар (Барилга угсралтын тусгай зөвшөөрөл болон Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлийн тусгай зөвшөөрөл).

3. Хугацаа: Үнийн саналыг 2026 оны 04 сарын 15-ны өдрийн дотор [bjsc@baganuurmine.mn] хаягаар эсвэл албан бичгээр ирүүлнэ үү.

Share this story!