ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
- Posted on
- Tsagaan
ТЭМ серийн илчит тэрэгний бүтцэд үзлэг, оношилгоо хийх ажил
Зорилго:
ТЭМ серийн илчит тэрэгний бүтцэд иж бүрэн үзлэг, оношилгоо хийж, техникийн төлөв байдалд үнэлгээ өгөхөд оршино.
Үүнд: Илчит тэрэгний рамд геометрийн хэмжилт хийж, металлын хүчдэл төвлөрсөн бүсүүдийг илрүүлэн тодорхойлох;
Явах эд ангиудад засварын технологийн дагуу үзлэг, хэмжилт гүйцэтгэх;
Явах тэргэнцэрт технологи, стандартын шаардлагад нийцүүлэн хэмжилт хийж, үл эвдэх сорилтын аргуудаар оношилгоо явуулан дүгнэлт гаргах;
Рамын тулах цэгүүдэд технологийн дагуу хэмжилт хийх;
Тэргэнцрийн ачаалал хүлээн авах хэсгүүдийн гагнуурын оёдолд үл эвдэх сорилтын аргуудаар оношилгоо хийж, үнэлгээ дүгнэлт боловсруулах.
Тавигдах шаардлага:
Зүтгүүрийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 5 дээш жил ажилласан ажлын туршлагатай, зүтгүүрийн засварын технологийн мэдлэгтэй задаргаа угсраагаа хийх чадвартай байх;
Үл эвдэх сорилтын II болон түүнээс дээш түвшний эрх бүхий мэргэжилтэн байх;
Зүтгүүрт үл эвдэх сорилын оношилгоо хийх технологийн мэдлэг туршлагатай байх
Металлургийн чиглэлээр мэргэшсэн болон зөвлөх инженер байх;
Тус чиглэлээр олон жилийн ажлын туршлагатай байх.
Үнийн саналыг email: uuganerdene.e@baganuurmine.mn хаягаар ирүүлнэ үү.
Хугацаа: 2026 оны 04-р сарын 30-05-р сарын 04-ний өдрийг дуустал явагдана.
Харилцах утас: 9907-9763, 9904-5279