Ажлын байр: Нүүрс бутлан ачих хэсэгт “Илчит тэрэгний туслах машинч”
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Зүтгүүрийн машинчийн удирдлага дор илчит тэрэгний бүрэн бүтэн байдлыг шалгах, хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах
- Илчит тэрэгний машинчийн хяналтад илчит тэргийг жолоодож өртөөнөөс вагон авах, ачаатай вагон өртөөнд оруулах,
- Илчит тэрэгний үзлэг үйлчилгээ, урсгал засвар, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын ажилд оролцох
- Нүүрсний өртөө болон Багануур өртөөнд сэлгээний ажил хийж гүйцэтгэх
- Галт тэрэгний сэлгээний ажлын үед өнгөрөн гарч буй болон шилжүүлэн гарч байгаа суман шилжүүлгийн байрлалыг зүтгүүрийн машинчид мэдэгдэх
Тавигдах шаардлага:
Боловсрол: Төмөр замын тээврийн удирдлага, зүтгүүрийн аж ахуй, зүтгүүрийн туслах машинч мэргэжлээр их дээд сургууль, коллеж, МСҮТ төгссөн.
Туршлага:
- Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх
- Төмөр зам зүтгүүрийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Ур чадвар:
- Илчит тэрэгний бүтэц, зохион байгуулалт ажиллах зарчмыг мэддэг байх
- Төмөр замын аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай, бүтээлч санаачилгатай
Бүртгэл:
2026.09.08–2026.09.17-ны 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар хүлээн авна.
“Багануур” ХК –ийн Захиргаа Хүний Нөөц Хэлтэс
Утас:70213739