ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР
- Posted on
- Tsagaan
“Багануур” ХК-ийн уулын ажлын төлөвлөлт, ашиглалт, хяналтын үйл ажиллагаанд өөрчлөлт хийгдэж байгаатай холбогдуулан олборлолтын үйл ажиллагааг оновчтой болгох, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор геологи, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн байгууллагаас зөвлөх үйлчилгээ авах
АЖЛЫН ДААЛГАВАР:
Урт болон дунд хугацааны ТЭЗҮ-д нийцүүлэн уулын ажлыг зохион байгуулах хүрээнд Уулын II хэсэгт явагдаж буй олборлолтын үйл ажиллагааг Уулын I хэсэгт бүрэн шилжүүлэх, үүнтэй холбоотойгоор уулын ажлын тооцоолол хийх, тоног төхөөрөмжийн шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх, мөн нөөцөд зогсоох техник, тоног төхөөрөмжийн бүтээлийн тооцооллыг боловсруулна.
Үүнд:
- Уулын тоног төхөөрөмжүүдийн бүтээлийн тооцоо
- Уулын ажлын хөрс хуулалт, нүүрс олборлолтын тооцоог сар, улирал, жилээр техникийн хүчин чадалд тулгуурлан гаргах (5.0 сая.тн/жил-ээр тооцох)
- Уурхайн зам төлөвлөлтийг оруулах
- Тээвэртэй хөрсний овоолгын төлөвлөлт
- Экскаваторуудын ажлын тооцоолол загварчлал, оновчлол
- Зөөвөр нүүдлийн тооцоолол
- Ус шавхан зайлуулах арга ажиллагаанд дүгнэлт хийж усны түвшинг оновчтой бууруулах инженерийн шийдэл боловсруулах
- Өрөмдлөгийн ажлын уртааш метрийн төлөвлөлт
- Уулын 1-р хэсгийн ажлын ба ажлын бус талын ерөнхий налуугийн өнцөг болон параметрүүдийг тодорхойлж, болзошгүй гулсалт, нуралт үүсэх эрсдэлтэй бүсүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх.
Хугацаа: 2026 оны 04 сарын 6 -ны өдрийн дотор [bjsc@baganuurmine.mn] хаягаар ирүүлнэ үү.