“Хэмнэлт 2021” уралдааны Тэргүүн байр эзэлсэн санал. Posted on 2021-08-202021-08-30 admin Хийе бүтээе гэсэн сэтгэл зүтгэл байхад юм бүхэн амархан гэдэг үг бий. Багануур ХК-ийн Технологийн автомашин механизмын засварын хэсгийн дарга Ш.Гантөмөр санаачлан хэсгийнхээ автын цахилгаанчин Б.Эрдэнэбаяр, гагнуурчин Г.Отгонбаяр, механик Л.Ёндонжамц нартай хамтран ашиглахаа больж актлагдсан хуучин галын машиныг сэргээн сэлбэн засварлаж, тоноглон зориулалтын засварын машин бүтээж байна. Энэхүү зориулалтын засварын машиныг ашиглалтанд оруулж шаардлагатай багаж хэрэгслийг суурьлуулснаар технологийн автомашин механизмуудын дугуйн хий нэмэх, тос цэнэглэх, гагнуур хийх зэрэг жижиг засвар, үйлчилгээг карьерт очиж хийх боломжтой болно. Ингэснээр засварын хугацаа, ТАМ-уудын сул явалт багасаж түлшний зардал хэмнэгдэнэ. Улмаар засварчдын ажиллах нөхцөл сайжирч, ажлын бүтээмж нэмэгдэнэ. Иж бүрэн тоноглол бүхий зориулалтын засварын машиныг шинээр худалдан авахад зах зээлийн үнэ нь 600-700 сая төгрөг байдаг бол манай ажилтнуудын сэлбэн засварлаж байгаа зориулалтын засварын машиныг бүрэн засварлан тоноглож ашиглалтанд оруулахад 49.6 сая төгрөг зарцуулах юм. Мэргэжлийн салбар дахь оюунлаг үйл ажиллагаа буюу инженерийн ухаанаар бүтсэн иж бүрэн тоноглолтой, шинээс дутахгүй тав тухтай, найдвартай ажиллагаатай засварын машин тун удахгүй ашиглалтанд орно. Previous Next Share this story! Share "“Хэмнэлт 2021” уралдааны Тэргүүн байр эзэлсэн санал." on Facebook Post status "“Хэмнэлт 2021” уралдааны Тэргүүн байр эзэлсэн санал." on Twitter