ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2021 оны 08-р сарын 24

  Тендер шалгаруулалтын нэр:”ТАМ-ны агергат засварын сэлбэг” нийлүүлэгчийг сонгох

    Тендер шалгаруулалтын дугаар: БНХК/202103031

“Багануур” ХК ньэрх бүхий тендерт оролцогчдоос “ТАМ-ын агергат засварын сэлбэг”  нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү тендер шалгаруулалт нь  цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэгүй авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна..

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

      Борлуулалтын хэмжээ сүүлийн 3 жилийн дундаж 2 тэрбум төгрөг.

      Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:сүүлийн 3 жил

     Тендерийн хамт төсөвт өртгийн 2%-тай тэнцэх  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 09 сарын 24-ний өдрийн 14 цагаас өмнө www.tender.gov.mn  хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 09 сарын 24 ний өдрийн 14 цаг 30 минутад Багануур ХК-ийн захиргааны байранд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримттай холбоотой болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Багануур дүүрэг “Багануур”ХК-ийн захиргааны байр. №306 тоот

Техникийн бодлогын хэлтсийн инженер  Ө.Өсөхбаяр   Утас : 7021-0351, 99078148

БАГАНУУР ХК

Share this story!