НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Ажлын байр:

Сантехникийн гагнуурчин

Ажлын тодорхойлолт:

Компанийн сантехникийн шугам сүлжээний төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар, техник үйлчилгээний ажилд шаардлагатай хийн болон цахилгаан гагнуурын ажлыг чанартай хийж гүйцэтгэх, ХАБЭА-г хангаж аюул осолгүй ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Сантехникийн гагнуурын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, мэргэшлийн зэрэгтэй байх
  • Сантехникийн шугам, хоолой, холбох хэрэгсэл, угсралт засварын ажлын талаар бүрэн мэдлэгтэй байх

Туршлага:

Сантехникийн болон шугам хоолойн гагнуурын чиглэлээр 1-2 жилийн ажлын туршлагатай байх

Мэргэжлийн ур чадвар:

  • Уурхайн барилга байгууламж, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай ус хангамж, дулаан хангамж, халаалт, бохир усны шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх,
  • Өндөр даралттай шугам хоолой гагнах, нөхөх ажилбарууд, эд ангийн хийцийг огтлох, зүсэх, цоолох, хэмжээ авах зэрэг ажилбаруудыг хийж чаддаг байх
  • Техникийн зураг, шугам хоолойн схем унших чадвартай байх
  • Гагнах металлын бүтэц, түүнд тохирох электродын зориулалт, гагнуурын технолгийн мэддэг байх.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, галын аюулгүй ажиллагааны заавар журмын мэдлэгтэй байх

Хувь хүний ур чадвар:

  • Ажлын бүтээмжтэй, харилцааны соёлтой, төлөвлөлт хийх чадвартай
  • Багаар ажиллах, гарч буй өөрчлөлтөд дасан зохицох чадвартай
  • Хариуцлага хүлээх, харилцах, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээтэй байх

Бүртгэл:

2026.10.21-ны өдрөөс 2026.10.27-ны өдрийн 17:00 цаг хүртэл  Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Багануур ХК-ийн

Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс Утас:70213739

Facebook