Ажлын байр – Програм зохиогч Posted on 2021-11-102021-11-17 admin Энэхүү ажлын зарлалд анкет авах хугацаа дууссан болно. Багануур ХК нь Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ажиллах “Програм зохиогч” ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Ажлын байрны зорилго нь: Компанийн мэдээллийн технологийн чиг хандлагад нийцсэн програм хангамж боловсруулах, технологийн дэвшилд тулгуурлан компанийн мэдээллийн технологийг хөгжүүлэх боломжийг судлах, санал гаргах, хэрэгжсэн програм хангамжийн жигд ажиллагааг хангах Программистын ажил үүргүүд: Компанийн мэдээллийн технологийн чиг хандлагад нийцсэн програм хангамж боловсруулахШинээр нэвтрүүлж буй програм хангамжийн туршилт, сорилыг хийж, техникийн онцлогуудыг тодорхойлохТусгай зориулалтын програм хангамжуудын засвар үйлчилгээ хийхТусгай зориулалтын програм хангамжийн чиглэлээр сургалт, сурталчилгаа хийхШинэ техник технологид суралцан компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх Тавигдах шаардлага Програм хангамжийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байхМэдээллийн технологийн салбарт 1-аас дээш жил ажилласан байхc#, vbasic, mssql програмчлалын хэлүүдийг ашиглан програм хангамж боловсруулах чадвартай байхWeb програмчлалын хэлүүдийг ашигладаг байх нь давуу тал болноМэдээлийн сан удирдах програм хангамжийн зохих түвшний ойлголттой байхШинийг эрэлхийлэгч, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч, ажилдаа идэвхи санаачлагатай, шударга үнэнч байхБагаар хамтран ажиллах, цаг баримталдаг, хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой байхАнгли хэлний дундаас дээш түвшний зохих мэдлэгтэй байхКомпьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байхТухайн ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх Та ажилд орох хүсэлт гаргах бол доорх анкетыг бөглөн hr@baganuurmine.mn руу э-шуудан илгээнэ үү. Previous Next Share this story! Share "Ажлын байр – Програм зохиогч" on Facebook Post status "Ажлын байр – Програм зохиогч" on Twitter