Ажлын байр-Дулаан-сантехникийн инженер

Энэхүү ажлын зарлалд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур Хувьцаат Компанийн Эрчим хүчний нэгдсэн хэсэгт Дулаан – сантехникийн инженерийн ажлын байрны сонгон шалгаруулалтанд дээд мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт:

Компанид харъяалагдаж байгаа обьектуудын дулаан ус хангамж, цэвэр бохир усны системийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээг гүйцэтгэхэд мэргэжлийн зүгээс удирдлагаар хангах

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: Дулаан, сантехникийн инженер
  2. Мэргэшил: Дээд боловсролтой
  3. Туршлага: Мэргэжлээрээ 3 – с дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Төсөв, хөтөлбөр, төлөвлөгөө, баримт бичиг боловсруулах, гүйцэтгэлийг мэдээллэх
    • Инженерийн байгууламжийн, инженерийн шугам сүлжээний бүтэц, зохион байгуулалт, ашиглалтын суурь онолын мэдлэгтэй
    • Дулааны бойлер, тоног төхөөрөмжийн гэмтэл оношлох, зарцуулалт, температурын тайлан мэдээнд дүн шинжилгээ хийх чадвартай 
    • Эвдрэл гэмтэл оношлох, тодорхойлох, дүгнэлт гаргах
    • Мэдээллийн бүх төрлийн эх сурвалж ашиглан мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, тооцоо судалгаа хийх, нэгтгэн дүгнэх

Хувь хүний ур чадвар

  • Удирдан зохион байгуулах, асуудлыг шийдвэрлэх, дүгнэх, тайлагнах, илтгэх, техник сэтгэлгээ

Бүртгэл:

2022 оны 01 дүгээр сарын 13-с 01 дүгээр сарын 24 -ний өдрүүдэд hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс

Share this story!