Ажлын байр-Төмөр замд кранчин- замчин

Энэхүү ажлын зарлалд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур Хувьцаат Компанийн Нүүрс бутлан ачих хэсгийн төмөр замд кранчин- замчин (КЖДЭ –кранист ) ажлын байрны сонгон шалгаруулалтанд мэргэжилтэй ажил горилогчийг  урьж байна.

Ажлын тодорхойлолт:

Төмөр замын дэр мод солих, зам өргөлт хийх, замын цариг хэмжих, хадалт хийх, зам төмрийн боолт чангалах, зам төмөр солих, подрейлс гаргах, чигжээс хийх ажиллагаанд кранаар өргөх, буулгах ажил хийнэ.

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: Төмөр замын машин механизмын техникч, замчин, кранчин
  2. Мэргэшил: мэргэжлийн үнэмлэхтэй
  3. Туршлага: Мэргэжлээрээ 2- с дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Мэргэжлийн сургалтанд хамрагдаж харьцах эрхийн үнэмлэхтэй,
    • Ачаа өргөх, шилжүүлэх механизмыг ажиллуулах, АА-ны арга барилд бүрэн суралцсан,
    • Ачааг зөв оосорлох, өргөх механизмын даацанд тохируулан ачааг зөв өргөх
    • Хариуцан ажиллаж буй тоног төхөөрөмжийн эвдрэлийн шалтгааныг тодорхойлох,
    • Засвар, техник үйлчилгээ хийх

Хувь хүний ур чадвар

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, хариуцлагатай, орон зайн баримжаа, нягт, хянуур

Бүртгэл:

2022 оны 01 дүгээр сарын 13-с 01 дүгээр сарын 19 -ний өдрүүдэд hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс

Share this story!