Актлагдсан машины тэвшийг ЭШ-10/70 экскаваторын шанага болов Posted on 2022-02-252022-02-25 Odnoo Багануур ХК-ийн Г.Соронзонболд даргатай засварын хэсгийн хамт олон ЭШ 10/70 экскаваторын 5 дах шанагаа үйлдвэрлэж ашиглалтанд орууллаа. Актлагдсан технологийн авто машины хуучин тэвшийг ашиглаж хийсэн 2 дахь шанага үйлдвэрлэлд нэвтэрч буй нь энэ. Өмнө нь 2021 оны 11-р сард анх актлагдсан машины тэвшийг ашиглаж шанага хийсэн нь үйлдвэрлэлд амжилттай туршигдсан. Энэ удаагийн шанагагыг хийхдээ техникийн ашиглалтын нөхцөлд тааруулж чанарын хувьд өмнөхөөс илүү сайжруулсан юм. Багануур ХК-ийн уурхайчин хамт олон цахилгаан дулааны станцуудыг нүүрсээр найдвартай хангахын зэрэгцээ өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан импортыг орлож, компанийнхаа эдийн засагт бодит хэмнэлт гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байна. Previous Next Share this story! Share "Актлагдсан машины тэвшийг ЭШ-10/70 экскаваторын шанага болов" on Facebook Post status "Актлагдсан машины тэвшийг ЭШ-10/70 экскаваторын шанага болов" on Twitter