Эрчим хүчний сайд Багануур ХК-нд ажиллалаа.

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр /2022.07.28/ Багануур ХК-нд ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангахад гол үүрэг гүйцэтгэн ажилладаг уурхайн хувьд Багануур ХК өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх нь чухал. Тиймээс салбарын сайд ажлын явц, төлөвлөгөөний биелэлт, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж үүрэг даалгавар өглөө.

Компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, өвлийн бэлтгэл хангахад тулгамдаж буй хүндрэлтэй байгаа асуудлуудаа танилцуулав.

Тухайлбал:

– Түлш, тэсрэх материал, дугуй, тослох материалын нөөц бэлдэхэд шаардлагатай санхүүжилт

– Тоног төхөөрөмжүүдийн агрегат засвар, нэн шаардлагатай техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх санхүүжилт

– Татвар, нийгмийн даатгал зэрэг урт богино хугацаат өр төлбөр

– Хөдөлмөрийн тухай хууль, дундаж цалин хөлс тодорхойлох журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоорүүссэн санхүүгийн хүндрэл зэрэг асуудлуудаа танилцууллаа.

Н.Тавинбэх сайд ирэх өвөл хүйтэн, цаг агаар хатуу байх төлөвтэй байна. Тиймээс уурхайчид та бүхэн өвөлжилтийн бэлтгэл ажлаа чанартай сайн гүйцэтгээрэй. Багануур ХК, Шивээ Овоо ХК-ийн асуудлыг ойрын хугацаанд ЗГ-ын хуралдаанд танилцуулна. Мөн хил гааль дээр саатаад байгаа сэлбэг материалыг хурдан татан авахад анхаарал хандуулна гээд дараах үүрэг даалгаварыг компанийн удирдлагуудад өглөө. Үүнд:

– Авахад бэлэн нүүрсний нөөцийг нэмэгдүүлж төлөвлөсөн хэмжээндээ хүргэх

– ХАБЭА-д анхааран осол зөрчилгүй, сахилга хариуцлагатай ажиллах

– Хөдөлмөрийн хуультай холбоотой үүссэн асуудлаар ажилтнуудтайгаа ойлголцож ажиллах

– Ковид-19 вирусын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ажилтнууддаа халдвар хамгааллын дэглэм баримтлуулах зэрэг үүрэг даалгаварыг өглөө.

Share this story!