ТЕНДЕРИЙН УРИЛГА

            Огноо[1] :2022 оны 08 сарын 24  
Тендер шалгаруулалтын нэр:Вал /экскаватор/  
Тендер шалгаруулалтын дугаар:№ БНХК/202202033/

Багануур Хувьцаат компани нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Вал /экскаватор/–ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендерийн төсөвт өртөг: 202,108,292.0 төгрөг

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба төсөвт өртөгийн 0.5%-тай тэнцүү төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 09 сарын 26 –ны өдрийн 14:00 мин -аас өмнө Худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим сайтаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 09 сарын 26 –ны өдрийн 14:30 мин зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Хаяг: Улаанбаатар хот Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, “Багануур”ХК-ийн өөрийн байр 304 тоот, Э.Шинэбаяр

Утас:9907 7333, e-mail; shinebayar@baganuurmine.mn


 

Share this story!