
“Багануур” ХК-д Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн багаж нийлүүлэх ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
- Posted on
- Odnoo
Сонирхсон этгээд дараах хаягаар холбогдож бусад мэдээллийг авч материалаа ирүүлнэ үү.
Хаяг: Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, Өөрийн байр 3 давхар, 302 тоот Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс. Утас: 99073226, дотуур утас: 1039, и-мэйл enkhbold.a@baganuurmine.mn, bulgan.o@baganuurmine.mn
Үнийн санал авах хугацаа: 2022.09.02-2022.09.09
- Багажны нэр: Хувь хүний сонсголын түвшинд шуугиан хэмжих дозиметр
Үндсэн шаардлага:
- Монгол улсын болон олон улсын стандартын шаардлага хангасан туршилт, баталгаажуулалт хийгдсэн байх
- Ажилтны мөрөнд тогтоох боломжтой, ажлын ээлжийн турш буюу 8-12 цаг хэмжилт хийх боломжтой байх
- Үйлдвэрийн орчинд тэсвэртэй, баталгаат засвар үйлчилгээтэй байх
- Тохируулга хийх боломжтой байх
- Мэргэжлийн түвшний хэмжилтэд зориулагдсан байх
- Багажны нэр: Бүх бие болон гарт дамжих доргион хэмжилтийн багаж
Үндсэн шаардлага:
- Монгол улсын болон олон улсын стандартын шаардлага хангасан туршилт, баталгаажуулалт хийгдсэн байх
- Гурван тэнхлэгээр доргион хэмжих
- Гарт дамжих доргион хэмжиж, өртөлтийн тооцоолол хийх
- Бүх биед дамжих доргион хэмжиж, өртөлтийн тооцоолол хийх
- Мэргэжлийн түвшний хэмжилтэд зориулагдсан байх
- Үйлдвэрийн орчинд тэсвэртэй, баталгаат засвар үйлчилгээтэй байх
- Тохируулга хийх боломжтой байх
- Нэмэлт шаардлага:
- Багаж ашиглах заавар, зөвлөмж өгөх
- Баталгаат хугацаатай байх
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй.
- Үндсэн болон нэмэлт шаардлагыг хангасан баримт
- Үнийн санал
- Компанийн гэрчилгээ