
“Багануур” ХК-ий ажлын байруудад Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ болон эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийх ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
- Posted on
- Odnoo
Сонирхсон этгээд дараах хаягаар холбогдож бусад мэдээллийг авч материалаа ирүүлнэ үү.
Хаяг: Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, Өөрийн байр 3 давхар, 302 тоот Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс. Утас: 99073226, дотуур утас: 1039, и-мэйл enkhbold.a@baganuurmine.mn, bulgan.o@baganuurmine.mn
Үнийн санал авах хугацаа: 2022.09.02-2022.09.09
Ажил үйлчилгээ гүйцэтгэх байгууллагад тавигдах шаардлага:
- Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх итгэмжлэл бүхий төрийн болон хувийн хэвшлийн байгууллага байх
- Эрүүл ахуйн сорил хэмжилтийн үр дүн нь MNS ISO/IEC 17025 стандартаар итгэмжлэгдсэн хөдөлмөрийн эрүүл ахуйн лабораторийн үр дүнгээр баталгаажсан байх
- Үнэлгээний багийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн нарийн мэргэшлээр мэргэшсэн, хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийсэн ажлын туршлагатай байх
- Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хөдөлмөрийн сайдын А/223 журмын дагуу хийж гүйцэтгэх
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй.
- Ажил үйлчилгээ гүйцэтгэх байгууллагад тавигдах шаардлагыг хангасан баримт
- Үнийн санал
- Компанийн болон итгэмжлэгдсэн хөдөлмөрийн эрүүл ахуйн лабораторийн гэрчилгээ
Хийгдэх ажлууд:
