ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2023 оны 04-р сарын 19

Тендер шалгаруулалтын нэр:                              Төмөр замын бетонон дэр нийлүүлэгчийг     сонгох

Тендер шалгаруулалтын дугаар:                          БНХК/202301032

Багануур Хувьцаат компани нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Төмөр замын бетонон дэр”–ийг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендерийн төсөвт өртөг: 252,000.000 төгрөг

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерт оролцогч нь нийт төсөвт өртөгийн 0.5 %-тай тэнцүү төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 05 сарын19 -ний өдрийн 09 цагаас өмнө Худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим сайтаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 сарын 19-ний өдрийн09 цаг 30 минутандзохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Хаяг: Улаанбаатар хот Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, “Багануур”ХК-ийн өөрийн байр 306 тоот, Х.Ганхүү

Утас:99071029, e-mail; khgankhuu@gmail.com

Share this story!