“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-нд 170 эмэгтэй ажилладаг бөгөөд энэ нь нийт ажилтнуудын 15 хувийг эзэлдэг. Эх орныхоо галыг бадраах, дүүрэг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, гэр бүл үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байгаа уурхайчин бүсгүйчүүдээрээ Багануурын уурхайчид бид бахархадаг. Өдөрлөгт СЕО БПН ХХК-ийн Гүйцэтгэх захирал, сургагч багш П.Ундармаа, “Андра” академийн үүсгэн байгуулагч, гоо зүй, хувь хүний хөгжлийн мэргэжлийн олон улсын сургагч багш Х.Бадамгэрэл нар оролцож манлайлал, эмэгтэйчүүдийн хөгжил сэдвээр сургалт зохион байгууллаа. Дараа нь Монголын Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулсан 5 ажилтан, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлөөс оны шилдэгээр шалгаруулсан 9 ажилтанд шагнал гардууллаа. Эрчүүдийн гэгдэх хэвшмэл үзэл давамгайлсан уул уурхайн салбарт ажилладаг эмэгтэйчүүд гэр бүлийнхээ өмнө хүлээснээсээ илүү үүрэг хариуцлага үүрч ажилладаг. Энэ утгаараа уурхайчин бүсгүйчүүд баярын энэ өдрүүдэд ч үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байна.

Share this story!