“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт “Багануур” ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын хурлын танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Компанийн 2023 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
- Компанийн 2023 оны үйл ажиллагааны талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
- Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гарсан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
- Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр, хувьцаа эзэмшигчийн саналын хуудсыг хүлээн авах өдрийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цагаар тасалбар болгоно.
Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын холбогдох материалтай 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн “Багануур-Илч” ХХК, харьяа брокер, дилерийн компанид ирж танилцан хуралд идэвхтэй оролцоно уу.
Хурал хуралдуулах газрын хаяг:
“Багануур” ХК-ийн охин компани “Багануур Илч” ХХК-ийн 2 давхарт 103 тоот хурлын танхимд /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 23-1 тоот/
Лавлах утас:
“Багануур Илч” ХХК, утас 70157719
Хурал зохион байгуулах комисс: 99044373, 99028967
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС