ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Posted on 2024-05-312024-06-10 Odnoo Багануур ХК-ийн уламжлал болсон нэгэн сайхан арга хэмжээ өнөөдөр уурхайчдын хүүхдийн баярын үеэр боллоо. Хамгийн үнэтэй шагнал болох АЛДАРТ ЭХ одон хүртсэн ажилтнуудадаа хамтын гэрээний дагуу хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 2024 онд алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ҮЭНХ-ны дарга С.Нарантунгалаг, Технологийн бодлогын хэлтсийн маркшейдер Т.Номин, ТАМЗХ-ийн тоо бүртгэгч Ж.Майннэгэн нарт компанийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ. Улс эх орныхоо галыг манах их үйлсэд эрчүүдтэй мөр зэрэгцэн зүтгэхийн сацуу 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл өсгөн бойжуулж буй хүндтэй хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй. Өнөр баян Монгол үндэстнийг бүтээлцэж буй уурхайчин ээжүүдэдээ хүсэл тэмүүллээр дүүрэн, үр хүүхдүүдтэйгээ өнөр өтгөн, тэнүүн жаргалтай байхын ерөөл дэвшүүлье. Previous Next Share this story! Share "ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ" on Facebook Post status "ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ" on Twitter