ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Сонирхсон хуулийн этгээд, аж ахуйн нэгжид:

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартын баталгаажилтын аудит хийх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал авах хугацаа: Ажлын 7 хоног

Сонирхсон этгээд дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч, материалаа ирүүлнэ үү.

Хаяг: Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, Багануур ХК-ийн төв байр 3 давхар, 302 тоот  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс. Утас: 99053354, И-мэйл: sodovdavaasuren63@gmail.com

АЖЛЫН ДААЛГАВАР

Ажлын нэр төрөлТайлбар
1Ерөнхий шаардлага
    1.1  ЗорилгоХөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO   45001:2018 стандартын хэрэгжилтийг үнэлүүлэх, баталгаажуулах
      1.2  MNS     ISO     45001:2018 стандартын баталгаажилтын аудит хийлгүүлэхүндэслэлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.3 заалт буюу хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх
1.3БайршилБагануур дүүрэг, 3-р хороо “Багануур” ХК
  1.4    Баталгаажилтын аудит хийх эрх бүхий байгууллагынхүчин чадалБайгууллага нь ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны                аудитын    олон улсын тусгай зөвшөөрөлтэй байх
Аудит хийж байсан туршлагатай
ХЭМАБ-ын чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай тэргүүлэх аудиторуудтой байх
1.5Хамрах хүрээОлборлолт, тээвэрлэлт, борлуулалт
1.6Аудит хийх тоо Баталгаажуулалт, магадлан 1, магадлан 2 тус бүр жилд 1 удаа (2024, 2025, 2026 он)
2.Аудитын хөтөлбөрт тавигдах шаардлага
  2.1Аудитын хөтөлбөрийн агуулгад бүлгүүдийн шаардлагыг бүрэн тусгасан байх  Батлагдсан хөтөлбөр, удирдамжийг аудитлуулагчид бүрэн танилцуулж нээлтийн хурал хийж аудитын үйл ажиллагааг эхлүүлж, цагийг нарийн баримтлан ажиллах
2.2Эхлэх, дуусах хугацаа тодорхой байх
2.3Аудитын аргачлалуудыг нарийн тусгасан байх
 2.4Аудитын тайлан, дүгнэлт хаалтын хуралАудитын үр дүн, сайжруулах санал, том жижиг тохирлыг тодорхой гаргаж танилцуулах, хурлын тэмдэглэл болон фото зургаар баримтжуулах
3 Тусгай шаардлага
3.1Олон улсын итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн байх
3.2Компанийн гэрчилгээ
3.3Үнийн санал

Share this story!