УЛСЫН ЗААН Д.БУМБАЯРЫН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨРИЙН УАШТ “УУРХАЙЧИН” СПОРТ ЦОГЦОЛБОРТ БОЛЖ БАЙНА

Монгол улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх улам нэмэх, үнэн зоригт заан, ОХУ-ын Тува улсын Гавьяат дасгалжуулагч, Чөлөөт бөхийн ОУХМ, Алдартан бөхийн дэвжээг үүсгэн байгуулагч Дамирангийн Бумбаярын нэрэмжит үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Багануур дүүрэгт Багануур ХК-ийн “Уурхайчин” спорт цогцолборт болж байна.

2008 онд Увс аймгийн “Дархан” цэцэрлэгийн 60 жилийн ойн хүрээнд анхдугаар тэмцээнийг зохион байгуулахад 64 цэцэрлэгийн хүүхэд багачууд өрсөлдөж байсан бол өдгөө тав дахь удаагийн тэмцээнд Монгол улсын 21 аймаг 9 дүүргээс 730 бөх, ОХУ-ын Буриад, Тува улсаас 70 орчим бөх нийт 800 орчим өсвөрийн бөх оролцож байна.

Уг тэмцээн Багануур дүүрэгт анх удаа болж байгаа бөгөөд Багануур ХК “Уурхайчин”спорт зааландаа зохион байгуулж, хамтран ажиллаж байна.

Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд МУ-ын заан Бумбаярын аав н.Дамиран, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Даяар дуурсагдах, далай, даян дархан аварга Х.Баянмөнх, МУ-ын Гавьяат багш Н.Дэжинбээ, МУ-ын заан Н.Жаргалбаяр, МУ-ын харцага Ц.Мөнхбаяр тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд, Багануур ХК-ийн ХХСЭД захирал Д.Даваадаш, Багануур дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд оролцлоо.

Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ 6-7, 8-9, 10-11, 12-13, 14-15 гэсэн таван насны ангилалаар болж байгаа бөгөөд маргааш аваргууд тодорно.

Share this story!