ОДОНТОЙ ЭЭЖҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
- Posted on
- admin
Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн, Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-д уламжлал болон тогтсон хамгийн сайхан арга хэмжээ өнөөдөр уурхайчдын хүүхдийн баярын үеэр боллоо. Үнэлж баршгүй үнэ цэнтэй шагнал болох АЛДАРТ ЭХ одон хүртсэн ажилтнуудадаа хамтын гэрээний дагуу хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 2025 онд “АЛДАРТ ЭХ II” одонгоор 5 ажилтан энгэрээ мялаасан байна. Үүнд: Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Ахлах нягтлан бодогч Мөнхбаярын Батчимэг, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн Захирлын туслах Ганпүрэвийн Мөнгөнтуул, Технологийн автомашины засварын хэсгийн Тоо бүртгэгч Алтангэрэлийн Хишигхүү, Эрчим хүчний нэгдсэн хэсгийн Техникч Цагааны Гантуул, Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Хоёрдогч түүхий эдийн нярав Очирбатын Батмөнх нарт компанийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ. Улс эх орныхоо галыг манах их үйлсэд эрчүүдтэй мөр зэрэгцэн зүтгэхийн сацуу 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл өсгөн бойжуулж буй хүндтэй хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй. Өнөр баян Монгол үндэстнийг бүтээлцэж буй уурхайчин ээжүүддээ хүсэл тэмүүллээр дүүрэн, үр хүүхдүүдтэйгээ өнөр өтгөн, тэнүүн жаргалтай байхын ерөөл дэвшүүлье.
