БАГАНУУРЫН УУРХАЙН ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ, ТОГТВОРТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ ӨНӨӨДӨР БАГАНУУР ХК-Д БОЛЛОО
- Posted on
- admin
Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/125 тоот тушаалаар байгуулагдсан Эрдэнэс Монгол ХХК-ийн Геологи үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуянаар ахлуулсан тус ажлын хэсгийн өнөөдрийн хурлаар ирэх жилээс Багануур ХК-ийг түшиглэн байгуулагдах “Нүүрс химийн цогцолбор”-ын шаардлагатай нүүрсний хэмжээг тогтоох, түүнийг дагаад компанид шаардлагатай хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх талаар хэлэлцлээ.
Хурлын үеэр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд Багануур ХК-ийн одоогийн нөхцөл байдал, санхүүгийн чадамж, өсөн нэмэгдэж буй нүүрсний хэрэглээтэй уялдуулан хүчин чадлын өргөтгөл хийх шаардлага үндэслэлийг танилцууллаа.
Мөн Багануур ҮТП төслийн зохицуулагч Б.Чойжил нүүрс химийн үйлдвэрийн ТЭЗҮ, зураг төслийн явцын талаар танилцуулга хийлээ.
Дараа нь ажлын хэсгийн бүрэлдэхүүн ҮТП-ийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах барилгууд, уулын 1-р хэсгийн хөрс хуулалт олборлолтын үйл ажиллагаа, Нүүрс бутлан ачих байгууламж №3 төслийн явцтай танилцлаа.


