Ажлын байр: Сантехникийн засварчин /2 гэрээт ажилтан /
- Posted on
- admin
Багануур Хувьцаат Компанийн Эрчим хүчний нэгдсэн хэсэгт Сантехникийн засварчин /2 гэрээт ажилтан / ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.
Ажлын тодорхойлолт:
Компаний инженерийн шугам сүлжээ, сантехникийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг шуурхай чанартай хийж гүйцэтгэх, тоног төхөөрөмж болон системд гарсан эвдэрлийг шуурхай засварлах.
Тавигдах шаардлага:
- Мэргэжил: Дулаан сантехник мэрэгжлээр ТМС, Коллеж төгссөн
- Туршлага: Мэргэжлээрээ 1–с дээш жил ажилласан
Мэргэжлийн ур чадвар:
- Обектуудын халаалт, цэвэр бохир усны системд үзлэг хийх гэмтлийг засварлах, халаалтын шугам болон цэвэр бохир усны хоолойг засварлах, насос, хаалтын засвар үйлчилгээ хариуцах
- Сантехникийн тоног төхөөрөмжүүдийг солих, засварлах, шинээр угсрах, бохир усны худаг шугам, агааржуулалтын хоолой, тоног төхөөрөмж засварлах үйлчилгээ хийх
- Эвдрэл гэмтэл оношлох, тодорхойлох, засварлах
Хувь хүний ур чадвар:
- Асуудлыг шийдвэрлэх, оношлох, засварлах, багаар ажиллах, харилцааны соёлтой
Бүртгэл:
2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет, холбогдох материалыг (PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.
“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс Утас:70213739