Ажлын байр: Автогрейдерийн оператор
- Posted on
- admin
Багануур Хувьцаат Компанийн Хүнд Машин Механизмын хэсэгт Автогрейдерийн оператор ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.
Ажлын тодорхойлолт:
Технологийн болон үйлчилгээний зориулалттай зам, ам траншей, овоолгын замын гадаргууг тэгшлэх, засварлах, суваг шуудуу татах.
Тавигдах шаардлага:
- Мэргэжил: Хүнд машин механизмын сертификат үнэмлэхтэй, Автогрейдерийн операторын сертификаттай
- Туршлага: Мэргэжлээрээ 3–с дээш жил ажилласан туршлагатай
Мэргэжлийн ур чадвар:
- Зам талбай тэгшлэх, түрэх
- Технологийн болон гадаргуугийн зам траншейн гадаргууг тэгшлэх, засах
- Суваг шуудуу татах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх
Хувь хүний ур чадвар:
- Асуудлыг шийдвэрлэх, оношлох, засварлах, багаар ажиллах, харилцааны соёлтой
Бүртгэл:
2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.
“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс Утас:70213739