Ажлын байр: Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер

Ажлын тодорхойлолт:

ХАБЭА-н хууль, стандарт бодлого, дүрэм, журам, зааврын хэрэгжилтэд хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг залруулах, давтагдан гарахаас сэргийлэх арга хэмжээ авхуулах, гүйцэтгэлийг хангуулах, осол эрсдэлгүй ажиллуулах

Тавигдах шаардлага:

Мэргэжил: Автын инженер 

Мэргэшил: ХАБЭА-н ажилтны сургалтад хамрагдсан байх

Туршлага: Тухайн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Автомашин, механизм, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээний үеийн аюулгүй ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй байдал, авто болон төмөр зам, тэмдэгжүүлэлт, далан хамгаалалт, тэдгээрт тавигдах шаардлагын талаар зохих мэдлэгтэй.
  • Эрсдэлийн удирдлагын менежмент, ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны /ISO 45001-2018 стандарт/ зохих мэдлэгтэй, хэрэгжүүлэх чадвартай.
  • ХАБЭА-н хууль, стандарт, дүрэм, журам, зааврын талаар өндөр мэдлэгтэй, хэрэгжилтэд хяналт тавих,
  • Сургалтын материал боловсруулах, ажилтнуудад зөв хандлага соёл төлөвшүүлэх, сургалт хийх чадвартай.
  • Эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байр, ажилбарын эрсдэлийг үнэлэх, бууруулах арга замыг тодорхойлох, аюулыг илрүүлж, арилгах, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохих мэдлэгтэй.
  • Галын аюулгүй байдал, гал эсэргүүцэх багаж хэрэгслийн иж бүрдэл, ашиглалтын талаар зохих мэдлэгтэй.
  • ХАБЭА-н чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, шинэ санал санаачилга гаргах чадвартай.
  • Аюулыг таньж, эрсдэлийг үнэлэх, бууруулах арга хэмжээ авах чадвартай.
  • Гарч буй өөрчлөлтөд зохицон ажиллах чадвартай.

Бусад:

  • Албан бичиг, журам заавар боловсруулах чадвартай
  • Компьютерын хэрэглээний, уулын ажлын болон ХАБЭА-н программ дээр ажиллах чадвартай

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцааны соёлтой, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх;

Бүртгэл:

2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

 “Багануур” ХК-ийн Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс Утас:70213739

Share this story!