Ажлын байр:  Галт тэрэгний сэлгээний холбогч

Багануур Хувьцаат Компанийн Нүүрс бутлан ачих хэсэгт Галт тэрэгний сэлгээний холбогч ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Галт тэрэгний сэлгээний ажлыг гүйцэтгэх, вагон холбох, салгах
  • Галт тэрэгний хөдөлгөөнийг удирдах, чиглүүлэхэд машинч, найруулагч нарт туслах
  • Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах
  • Холболтын төхөөрөмж, тоормос болон вагон, зүтгүүрийн холболтын бүрэн бүтэн байдлыг шалгах
  • Сэлгээний явцад гарч болзошгүй осол эрсдэлийг урьдчилан сэргийлэх
  • Ажлын байрны орчинд сахилга бат, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах

Тавигдах шаардлага

  • Боловсрол: Мэргэжлийн сургалт, коллежийн холбогч, найруулагчийн чиглэлээр сургууль төгссөн бол давуу тал болно
  • Туршлага: Сэлгээний ажил, төмөр замын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Ур чадвар:
    • Төмөр замын аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэгтэй
    • Биеийн эрүүл мэндийн шаардлага хангах, биеийн хүчний ачаалал даах чадвартай
    • Багаар ажиллах, сахилга баттай, хариуцлагатай байх
    • Шөнийн ээлж болон гадаа орчинд ажиллах боломжтой байх

Бүртгэл

  • Хугацаа: 2025 оны 10-р сарын 10-аас 10-р сарын 24-ний өдөр хүртэл
  • Материал хүлээн авах: hr@baganuurmine.mn имэйл хаягаар анкет болон шаардлагатай баримт бичгийг илгээнэ үү.

Анкет татах

 “Багануур” ХК Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс Утас:70213739

Share this story!