ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙД ХЕЛЬМУТ КУЛИТЦ ТЭРГҮҮТЭЙ ЗОЧИД БАГАНУУР ХК-НД ЗОЧИЛЛОО.

Өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хельмут Кулитц, Монголыг хариуцсан менежер Яана Керн-Ритонга, суурин төлөөлөгч Юрген Хартвиг, Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай төслийн удирдагч Хайме Фернандез нарын арав гаруй зочин Багануур ХК-д зочилж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ХБНГУ Монгол улсад олон талын салбарт дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд Герман улсын Элчин сайдын яамтай хамтран уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, байгаль орчин нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагаа бий болгох боломжтой эсэх талаар ярилцлаа. Элчин сайд Хельмут Кулитц уурхайтай танилцах нөхцөл бүрдүүлсэнд талархал илэрхийлье. Бидэнд эрчим хүч, уул уурхай, байгаль орчны чиглэлийн үйл ажиллагаатай цогцоор нь танилцах боломж олдож байгаад баяртай байна гэлээ.

Share this story!