743 ӨРХӨД 186 ТОНН НҮҮРСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
- Posted on
- admin
Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК 2025-2026 оны өвлийн ачааллаа аван ажиллаж байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй найдвартай хангах ажлынхаа сацуу нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн дүүргийн ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө төр захиргааны байгууллагатай жил бүр санамж бичиг байгуулан хамтран ажилладаг. 2025 онд хамтран ажиллах санамж бичгийг 2025.04.25-ны өдөр байгуулсан.
Энэхүү санамж бичгийн хүрээнд дүүргийн 5 хорооны зорилтот бүлгийн нийт 743 өрхөд 186 тонн нүүрсний тусламж үзүүллээ. Багануур дүүргийн цаг уурын өртөөнөөс 2025 оны 12-р сар, 2026 оны 01-р саруудад олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн, 12 дугаар сард олон жилийн дунджаас их, 1 дүгээр сард олон жилийн дундаж орчим хэмжээний цас орох урьдчилсан төлөвтэй байгааг мэдээлсэн. Өвлийн жавар тачигнасан хүйтэн өдрүүдэд уурхайчин хамт олны халуун сэтгэл шингэсэн тусламжийг авсан иргэдэд бага ч болов нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.

