Ажлын байр: Бульдозерчин

Багануур ХК-ийн Хүнд машин механизмын хэсэгт Бульдозерчин ажлын байранд ажил горилогчийг урьж байна.

  1. Ажлын тодорхойлолт:
    1. Компанийн карьерын зам, талбай засах, хөрс, нүүрсний овоолго түрэх, гал дарах, шимт хөрс хуулах, нөхөн сэргээлт хийх, хэлбэршүүлэх, зөөвөр нүүдэл хийх, далан хаалт хамгаалалт хийх ажлыг аваар осолгүй хийж гүйцэтгэх.
  • Тавигдах шаардлага:
    • Мэргэжил: ХММОператор, Бульдозерчин
    • Мэргэшил: мэргэжлийн үнэмлэхтэй
    • Туршлага:
    • ТАМ-н бүтэц зохион байгуулалтын мэдлэгтэй  1- с дээш жил ажилласан
  • Мэргэжлийн ур чадвар:
    • Уулын ажлын техникийн болон технологийн горим мөрдөх, догол мөргөцгийн хана, ул, тааз, ажлын бор тал, ажлын бус талын гоо зүйг хангах
    • Уулын чулуулгийн шинж чанар, уулын ажлын технологийн паспорт уншиж ойлгох, түүний дагуу ажил гүйцэтгэх чадвар
    • Техникийн бүтэц, ажиллах зарчим, үзлэг, засвар үйлчилгээ хийх чадвартай байх.
  • Хувь хүний ур чадвар  Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ

Бүртгэл:

2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

Багануур ХК-ийн  Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс

Утас:70213739

Share this story!